Fitz-Hugh-Curtis хамшинж оношлогдсон тохиолдол

Зохиогчид

  • Т.Мандухай Зохиогч
  • Б.Одончимэг Зохиогч
  • Э.Бат-Өлзий Зохиогч
  • С.Мөнхцэцэг Зохиогч
  • Н.Бадамханд Зохиогч
  • Л.Дашдэлгэр Зохиогч
  • Д.Шинэбилэг Зохиогч
  • В.Нямцэнгэл Зохиогч

Түлхүүр үг:

Хламидийн халдвар, Хүндрэл, Элэгний бүрхүүл хальсны үрэвсэл

Хураангуй

Удиртгал: Fitz-Hugh-Curtis хамшинж нь ихэвчлэн Chlamydia trachomatis-ийн шалтгаантай үүсэж, бага аарцгийн эрхтэний үрэвсэл, элэгний бүрхүүл хальсны үрэвсэл (перигепатит)-тэй хавсран илэрдэг, ховор тохиолдох эмгэг ба эмнэлзүйн хувьд ялган оношлох, эрт илрүүлэх шаардлагатай байдаг. Эмнэлзүйн тохиолдол: Өмнө нь далд хэлбэрийн тэмбүү өвчин оношлогдож, эмчлэгдэж байсан 17 настай охинд хэвлийн доод хэсгийн даамжирсан өвдөлт илэрч, улмаар яаралтай тусламжаар эмнэлэгт хүргэгдэж, КТГ-ийн шинжилгээнд Fitz-Hugh-Curtis хамшинж оношилогдож эмчлэгдсэн эмнэлзүйн тохиолдлыг танилцуулж байна. Дүгнэлт: Яаралтай тусламж шаардлагатай ирж буй хэвлийн баруун дээд хэсэгт хүчтэй өвдөлттэй, хэт авиан шинжилгээнд цөсний хүүдийн өөрчлөлтгүй, хэвлий, бага аарцгийн хөндийн гялтангийн үрэвсэл илэрсэн бэлгийн идэвхтэй амьдралтай эмэгтэйчүүдэд Fitz-Hugh-Curtis хамшинжийг сэжиглэх хэрэгтэй. Ийм нөхцөл байдалд хэвлийн КТГ шинжилгээ оношилгооны чухал ач холбогдолтой бөгөөд артерийн үеийг оролцуулан динамик үе шаттай КТГ хийх нь оношлогооны үр дүнг сайжруулах талтай.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Э.Бат-Өлзий, Д.Шинэбилэг, В.Нямцэнгэл

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-04-28

Дугаар

Салбар хэсэг

Эмнэл зүйн тохиолдол