Тархины саажилттай хүүхдүүдэд ясны нягт тодорхойлсон дүн

Зохиогчид

  • Н.Түвшинбаяр АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль Зохиогч
  • Б.Оюунбилэг АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль Зохиогч
  • Дамагой Жандаулеть Аравдугаар цэцэрлэг сувиллын цогцолбор Зохиогч
  • С.Булганчимэг АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль Зохиогч
  • М.Мөнхзол АШУҮИС-ийн Био-Анагаахын сургууль Зохиогч

Түлхүүр үг:

Хүүхдийн тархины саажилт, DEXA, Д аминдэм, хөдөлгөөний чадвар алдалт

Хураангуй

Тархины саажилтын үед ясны нягт буурахад олон хүчин зүйл нөлөөлдөг тухайлбал, Д аминдэмийн дутал, таталтын эсрэг эмийн хэрэглээ, хөдөлгөөний идэвх буурах, хоол тэжээлийн дутал зэрэг нь чухал хүчин зүйл болдог. Бид тархины саажилт оноштой, 4-14 насны 30 хүүхдийн ясны хатуу эдийн нягтыг DEXA аппаратаар үнэлэн, ийлдсийн Д аминдэмийн хэмжээг тодорхойлж, ясны нягтад нөлөөлөх хүчин зүйлийг асуумжийн аргаар тодорхойлсон. Тархины саажилттай хүүхдийн 43.3% нь яс сийрэгжилттэй (остеопороз), 16.7%-д ясны нягт буурсан (остеопени) байна. Тархины саажилттай хүүхдийн 40%-д ийлдсийн Д аминдэм буурсан, ясны нягт наснаас урвуу, дунд зэргийн хүчтэй хамааралтай (r=0.5, p<0.001), байгаа нь хөдөлгөөний чадвар алдалтын хугацаа нь ясны нягтад нөлөөлөх чухал хүчин зүйл байж болохыг илтгэж байлаа.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: С.Булганчимэг, М.Мөнхзол

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-06-10

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл