Өөх тосны бодисын солилцооны алдагдалд хүхэрт устөрөгчийн зохицуулгын гүйцэтгэх үүрэг
Түлхүүр үг:
Өөхний чөлөөт хүчлүүд, Архины Бус Шалтгаант Элэг Өөхлөх Өвчин, PPARαХураангуй
Элэгний гепатоцид эсэд липидын солилцоо алдагдсанаас өөх тос, триглицерид хуримтлагдах, стеатоз, үрэвсэл, фиброз гэх мэт олон шатлал бүхий архаг явцтай өвчин үүсдэг. Хүхэрт устөрөгч (H2S) нь амьд эсэд нийлэгжиж улмаар бодисын солилцоо, янз бүрийн өвчнүүдэд чухал үүрэг гүйцэтгэдэг антоксидант, үрэвслийн эсрэг идэвхтэй биологийн идэвхт хийн молекул буюу газотрансмиттер юм. Сүүлийн үеийн судалгаагаар H2S-ийн бионийлэгжлийн зохицуулга лидийн хуримтлалын үед алдагддаг болох нь судлагдсан боловч H2S-ийн үзүүлэх молекул биологи нөлөө болон үүрэг тайлбарлагдаагүй байна. Тиймээс бид гепатоцид эс дэх липидийн хуримтлал буюу стеатозизын үед H2S-ийн үзүүлэх нөлөө болон үүргийг судлахаар зорилоо. Вистар үйлдрийн хархнаас ялган авсан анхдагч гепатоцит эсийг өөхний хүчлүүдээр үйлчлэх замаар өөхний хурамтлал үүсгэв. Өөх тосны зохицуулгад оролцдог генүүд болон уургуудын экспрессийг бх-ПГУ болон Вестерн блот аргуудаар мөн өөх тос болон триглицеридын агууламжийг тус тус тодорхойлов. Судалгааны ажлын үр дүнгээс харахад өөхний хүчлүүд, фиброз идэвхт TGFβ1 нь гепатоцид эсэд H2S-ийн нийлэгжлийг бууруулж байв. Түүнчлэн гепатоцид эсэд H2S-ийн бионийлэгжлийг хангадаг ферментүүдийг сонгомлоор дарангуйлахад эсийн өөх тос, триглицеридийн хуримтлал нэмэгдэж байв. Энэ үед липидийн солилцоог зохицуулдаг транскрипцын фактор PPARα (Peroxisome Proliferator-Activated Receptor Alpha) болон түүний бай генүүдийг экспрессүүд болох митохондрийн болон пероксисомын β-исэлдэлтүүдийг хангадаг генүүдийн экспрессийг бууруулж, триглицерид нийлэгжүүлэх генүүдийн экспрессүүдийг тус тус нэмэгдүүлж байв. Дээрх хурилмтлагдсан өөх тос бүхий гепатоцид эсэд H2S-ийн донороор үйлчлэхэд хуримтлагдсан өөх тос багасаж байв. Дээрх үр дүнгүүд дээр үндэслэн, өөхний чөлөөт хүчлүүд, TGFβ1 нь гетапотиц эсийн стеатозийн үед H2S-ийн нийлэгжлийг бууруулдаг ба H2S-ийн бионийлэгжлийг дарангуйлах үед гепатоцид эсэд өөхний хуримтлал PPARα ба түүний бай генүүдийн зохицуулгаар нэмэгддэг болох нь ажиглагдав.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Р.Норовням, Х.Даариймаа
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
