Нярайн скрининг шинжилгээгээр төрөлхийн анхдагч гипотиреозыг илрүүлсэн үр дүн

Зохиогчид

  • Ц.Алтантуяа Нийслэлийн өргөө амаржих газар Зохиогч
  • Ц.Цолмон Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль Зохиогч
  • Н.Сүмбэрзул Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль Зохиогч
  • Х.Наранчимэг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв Зохиогч
  • Н.Гэрэлмаа Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль Зохиогч
  • Б.Оюун-Эрдэнэ Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль Зохиогч
  • З.Гэрэлмаа Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв Зохиогч
  • Г.Эрдэнэтуяа Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль Зохиогч

Түлхүүр үг:

Төрөлхийн анхдагч гипотиреозын скрининг, эмнэлзүйн эрт илрэх шинжүүд

Хураангуй

Нярайн скрининг шинжилгээгээр төрөлхийн анхдагч гипотиреозыг илрүүлж, эмнэлзүйн эрт илрэх шинжүүдийг тогтоох зорилготой. Нийслэлд 20122020 онд мэндэлсэн 23002 нярайд төрөлхийн анхдагч гипотиреозын скрининг хийсэн ба байнгын хэлбэртэй 93, түр зуурын хэлбэртэй 13 хүүхдийг хамруулан тохиолдол хяналтын судалгаагаар эмнэлзүйн эрт илрэх шинжүүдийг харьцуулан судлав. Судалгаанд хамрагдсан 23002 нярайд төрөлхийн анхдагч гипотиреозын скрининг хийхэд 11 хүүхдэд төрөлхийн анхдагч гипотиреозын байнгын хэлбэр, 13 хүүхдэд төрөлхийн анхдагч гипотиреозын түр зуурын хэлбэр батлагдлаа. Төрөлхийн анхдагч гипотиреозын тохиолдол 2091 амьд төрөлтөд 1 байв. Төрөлхийн анхдагч гипотиреозтой хүүхдийн 75%-д нярай үед ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй, 25%-д зунгаг оройтох (P=0.001), зулай том (P=0.001), хүйн ивэрхий (P=0.001), арьс эрээнтэх (P=0.001) шинжүүд илрэв. Улаанбаатар хотод төрөлхийн анхдагч гипотиреозын тохиолдол 2091 амьд төрөлтөд 1 байна. Төрөлхийн анхдагч гипотиреозтой дөрвөн хүүхэд тутмын гуравт нь нярай үед ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй байгаа учир хүүхэд бүрийг скрининд хамруулах нь чухал байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Ц.Алтантуяа, Н.Сүмбэрзул

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-06-10

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл