Монгол улсад дотоодод бүртгэгдсэн Коронавируст халдварын эхний 150 тохиолдол, ойрын хавьтлын судалгаа
Түлхүүр үг:
КОВИД-19, гэр бүлийн болон гэр бүлийн бус халдвар, хоёрдогч дайралтын түвшин, Эхний тохиолдлуудын судалгааХураангуй
КОВИД-19 халдварын Монгол улс дахь дотоодын халдварын эхний тохиолдлуудын тархварзүйн онцлог, ойрын хавьтлуудыг судлаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөхөд шаардлагатай нотолгоог бүрдүүлэх нь цар тахалтай үр дүнтэй тэмцэхэд чухал ач холбогдолтой. КОВИД-19 дотоодын халдварын эхний 150 тохиолдол, ойрын хавьтлын тархварзүйн онцлогийг тодорхойлох зорилготой. Судалгааг КОВИД-19 халдварын эхний тохиолдлууд болон ойрын хавьтлыг судлах ДЭМБ-ын арга, аргачлалыг өөрийн улсын нөхцөлд тохируулж 2020 оны 11 дүгээр сарын 10-29-ний хооронд бүртгэгдсэн дотоодын халдварын лабораториор батлагдсан 150 тохиолдлыг хамруулан гүйцэтгэв. Нийт 2356 ойрын хавьтал 97 (39.2% шинж тэмдэгтэй, 60.8% шинж тэмдэггүй) батлагдсан тохиолдолд тодорхойлогдсон. Хоёрдогч дайралтын түвшин гэр бүлийн орчинд гэр бүлийн бус орчинтой харьцуулахад өндөр байсан. Шинж тэмдэгтэй тохиолдлын ойрын хавьтлын гэр бүлийн 25%, гэр бүлийн бус хавьтлуудын 3.9%-д нь КОВИД-19 эерэг тодорхойлогдсон. Судалгаанд хамрагдсан батлагдсан тохиолдлууд 2020 оны 11 сарын 06-ны өдрөөс 20-ны хооронд халдварт өрсөн байх магадлалтай байна. КОВИД-19 халдварын батлагдсан 10 тохиолдол тутмын 4 нь шинж тэмдэггүй 6 нь шинж тэмдэгтэй ба толгой өвдөх, хамар битүүрэх, ханиах шинж тэмдэг түгээмэл илэрч байна. Дотоодод бүртгэгдсэн КОВИД-19 халдварын эхний тохиолдлуудын 63.3%-д хавьтал тодорхойлогсон ба 118 хоёрдогч тохиолдол бүртгэгдэж гэр бүлийн орчинд КОВИД-19 халдварын батлагдсан тохиолдолтой ойрын хавьтал болох нь халдвар авах эрсдэлийг 6.46 (4.59 – 9.09, p < 0.0001) нэмэгдүүлж байна. Халдвар авсан тохиолдолд хоёрдогч тохиолдолд шинж тэмдэг илрэх хүртэлх хугацаа дунджаар 4.7 (±3.4) хоног, голч хоногоор 4 (0-14) байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Д.Даваалхам
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
