Коронавируст халдвар (SARS-CoV-2)-аар өвчлөгсдийг ялгаварлан гадуурхах асуудалд
Түлхүүр үг:
Гутаан доромжлол, COVID-19, зөөвөрлөгдсөн, голомтолсон тохиолдол, цар тахалХураангуй
Коронавирүст халдвар (SARS-CoV-2)-аар өвчлөгсөд дэлхийн өнцөг булан бүрд гутаан доромжлол, ялгаварлан гадуурхалтай тулгарч байгаа ба бид коронавирүст халдвараар өвчлөгсдийн ялгаварлан гадуурхалд өртсөн байдлыг өөрийн оронд анх удаа судлахыг зорилоо. Судалгааг дескриптив судалгааны агшингийн загвараар гүйцэтгэсэн ба 2020 оны 7 дугаар сараас 12 сарын хооронд ХӨСҮТ-д КОВИД-19 өвчний улмаас эмчлүүлсэн зөөвөрлөгдсөн халдварын 45, дотоодын голомтолсон халдварын 45, нийт 90 тохиолдлыг хамруулсан. Судалгааны өгөгдлийг STATA 15 програмаар шинжлэв. Судалгаанд хамрагдсан зөөвөрлөгдсөн тохиолдлын 14-73 насны (дундаж нас 29.7±1.4) нийт 45 тохиолдлын дотор эрэгтэйчүүд (n= 41) зонхилж байсан бол дотоодын голомтолсон халдварын 19-70 насны (дундаж нас 41.2±1.9) 45 эмчлүүлэгчид нь хүйсийн хувьд (эрэгтэй n=23, эмэгтэй n=22) эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эзлэх хувь ойролцоо байв. Судалгаанд хамрагдагсдын 90% нь нийгмийн ялгаварлан гадуурхалд, 87.8% нь өөрийгөө ялгаварлан гадуурхах байдалд өртсөн байлаа. Нийгмийн (p<0.001) болон өөрийн (p<0.003) ялгаварлан гадуурхал нь зөөвөрлөгдсөн халдварын үед дунд түвшинд түлхүү илэрч байсан бол дотоодын голомтолсон халдварын үед багаас их түвшинд илэрч байсан нь тус тус статистик ач холбогдол бүхий ялгаатай байв. Нийгмийн ялгаварлан гадуурхал, өөрийгөө ялгаварлан гадуурхах байдал нь хоорондоо хүчтэй хамааралтай (r=0.677*, p<0.001) байсан ба нийгмийн ялгаварлан гадуурхалын оноо нэгээр нэмэгдэхэд өөрийгөө ялгаварлан гадуурхах нь 0.664 оноогоор нэмэгдэж байв (Prob>F=0.001, r2=0.47, p<0.001). Судалгаанд хамрагдагсдын 90% нь нийгмийн, 87.8% нь өөрийн ялгаварлан гадуурхалд өртөж байна. Нийгмийн ялгаварлан гадуурхалд өртөх нь өөрийгөө ялгаварлан гадуурхах байдлыг нэмэгдүүлж байв.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Э.Мөнх, З.Хишигсүрэн
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
