Ковид-19 цар тахлын үеийн цахим сургалтын талаарх оюутны өөрийн үнэлгээ ба сэтгэл ханамж

Зохиогчид

  • С.Хандмаа Багшийн хөгжил, цахим сургалтын газар, АШУҮИС Зохиогч
  • Х.Сэр-Од Нийгмийн эрүүл мэндийн сургууль, АШУҮИС Зохиогч
  • Б.Балжинням Багшийн хөгжил, цахим сургалтын газар, АШУҮИС Зохиогч
  • С.Гал-Эрдэнэ Багшийн хөгжил, цахим сургалтын газар, АШУҮИС Зохиогч
  • Б.Жавхлан Төгсөлтийн өмнөх сургалтын бодлого зохицуулалтын газар, АШУҮИС Зохиогч
  • Д.Нямдорж4 Г.Батбаатар АШУҮИС Зохиогч

Түлхүүр үг:

Хичээлийн хуваарь, хичээлийн агуулга, хичээлийн материал

Хураангуй

KОВИД-19 цар тархалтын улмаас сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хичээлийг цахим хэлбэрээр зохион байгуулах зайлшгүй шаардлага гарч их дээд сургуулиудын сургалтыг цахим хэлбэрт шилжүүлсэн энэ үед сургалтын чанарыг оюутны өөрийн үнэлгээ, сэтгэл ханамжийг судлах нь сургалтын чанарыг сайжруулахад чухал юм. Цахим сургалтын талаарх оюутны өөрийн үнэлгээ, сэтгэл ханамжийн түвшинг тодорхойлоход зорилгын хүрээнд тоон судалгааны асуумжийн аргыг ашиглаж, нийт АШҮУИС-ийн 3153 оюутныг хамруулав. АШУҮИС-ийн арван оюутан тутмын ес нь цахим хичээл хуваарь, цаг баримтлах байдал, хөтөлбөрийн дагуу хичээл орж буй байдал, хичээлийн агуулгыг тодорхой, ойлгомжтой гэж үнэлж байна. Эдгээр үзүүлэлтүүд нь курсээр ялгаатай байна. АШУҮИС-ийн арван оюутан тутмын долоо нь цахим хичээлд багш үзүүлэн, таниулах материал сайн ашигладаг, хичээлээр онолын мэдлэгээ бататгадаг, багштай эргэх холбоотой харилцаж чаддаг байна. Оюутнуудын цахим сургалтын ерөнхий сэтгэл ханамжийн түвшин өндөр ба сэтгэл ханамжийн түвшин болон курс урвуу хамааралтай байна, салбар, бүрэлдэхүүн сургуулиар авч үзэхэд ялгаагүй байв.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: С.Хандмаа, Х.Сэр-Од, С.Гал-Эрдэнэ

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-06-10

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл