Зүрхний цочмог шигдээс бүхий өвчтөнүүдэд олон судасны эмгэгийн үед дан шигдээс хамааралт судсанд эсвэл олон судсанд титэм судсан дотуурх эмчилгээ хийсэн үр дүн

Зохиогчид

  • Г.Мижидсүрэн ШУГТЭ, Зүрхний шигдээсийн тасаг Зохиогч
  • О.Бадамсүрэн ШУГТЭ, Зүрхний шигдээсийн тасаг Зохиогч
  • Л.Бямбацогт ШУГТЭ, Зүрхний шигдээсийн тасаг Зохиогч
  • Г.Мөнхтулга ШУГТЭ, Зүрхний шигдээсийн тасаг Зохиогч
  • Е.Досжан ШУГТЭ, Зүрхний шигдээсийн тасаг Зохиогч
  • Д.Батнаран ШУГТЭ, Зүрхний шигдээсийн тасаг Зохиогч
  • Ч.Гэрэлтуяа Интермед эмнэлэг Зохиогч
  • Ц.Батзаяа ШУГТЭ, Зүрхний шигдээсийн тасаг Зохиогч
  • Д.Нарантуяа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв Зохиогч

Түлхүүр үг:

Зүрхний цочмог шигдээс, олон судасны эмгэг, титэм судсан дотуурх эмчилгээ, ойрын хугацаан дахь нас баралт

Хураангуй

Зүрхний шигдээс бүхий өвчтөнүүдэд олон судасны эмгэгийн үед дан шигдээс хамааралт судас эсвэл олон судсанд хийсэн титэм судсан дотуурх эмчилгээний үр дүнг судлахыг зорилоо. Бид уг судалгааг ретроспектив когорт судалгааны аргаар хийж гүйцэтгэсэн. ШУГТЭ-ийн Зүрхний шигдээсийн тасгаар 2019 онд үйлчлүүлсэн зүрхний цочмог шигдээс оноштой, олон судасны эмгэг оношлогдсон 255 өвчтөнийг дан шигдээс хамааралт судас эсвэл олон судсанд титэм судсан дотуурх эмчилгээ хийсэн гэсэн 2 бүлэгт хуваан 15 сарын хугацаанд дагаж судалсан. Судалгааны статистик боловсруулалтыг STATA 12 ашиглан хийж гүйцэтгэсэн ба p<0.05 байгаа тохиолдолд статистик үнэн магадлалтай гэж тооцсон. Судалгаанд оролцогчдийн 79.6% (n=203) нь эрэгтэй, 20.4% (n=52) нь эмэгтэй, дундаж нас 63.4±11.0 байлаа. Олон судсанд ТСДЭ хийсэн өвчтөнүүдтэй харьцуулахад дан шигдээс хамааралт судсанд ТСДЭ хийсэн өвчтөнүүдэд 30 хоногийн доторх (2.13% vs 10.5%, p=0.01) болон нийт даган хянах хугацаанд гарсан нас баралт (6.38% vs 21.1%, p=0.002) тус тус өндөр байлаа. Зүрхний цочмог шигдээстэй, олон судасны эмгэг бүхий хүмүүст эмнэлэгт хэвтэж буй хугацаанд нь шигдээс хамааралт судас болон бусад судсанд ТСДЭ хийх нь нас баралтыг бууруулах хүчин зүйл (HR=0.28, 95% CI 0.11 – 0.67, p=0.004) болж байв. Зүрхний цочмог шигдээстэй, олон судасны эмгэг бүхий хүмүүст эмнэлэгт хэвтэж буй хугацаанд нь шигдээс хамааралт судас болон бусад судсанд ТСДЭ хийсэн тохиолдолд амьдрах чадвар өндөр, нас баралт бага байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-06-10

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл