Дэгжин шиваантиг (Pyrethrum pulchrum ledeb) ургамлын химийн бүтэц бүрэлдэхүүн, In vitro орчинд хавдрын эсийн эсрэг идэвхийг судалсан дүн
Түлхүүр үг:
Сесквитерпент лактон, флавоноид, фенолт нэгдэл, спектроскопийн арга, цусны хорт хавдар, антиоксидантХураангуй
Дэгжин шиваантиг ургамлын био-идэвхэд суурилсан химийн бүтэц бүрэлдэхүүний судалгаагаар метанол ханднаас 26 төрлийн бодисыг химийн цэвэр төлөв байдлаар ялган авч, бүтэц байгуулалтыг ӨИШХМС, өндөр нарийвчлалт-МС болон 1H, 13С, COSY, HSQC, HMBC, NOESY, CD спектроскопийн аргууд ашиглан таньж тодорхойлов. Судалгааны дүнд сесквитерпений анги бүлгийн 5 (1-5), флавоноидын 14 (6-19), кафеоилхининий хүчлийн уламжлалд хамаарах 4 бодис (20-23) болон тетракумароил спермин (24), тиофен спирт (25), триптофаны (26) бүтцийг тогтоосноос сесквитерпент лактоны бүлгийн хоёр байгалийн шинэ нэгдлийг (1, 2) нээн илрүүлсэн. Бодисуудын хавдрын эсийн өсөлтийг дарангуйлах ба эс хордуулах идэвхийг судалсны дүнд арглабин (3) болон хризоспленетиныг (19) хорт хавдрын эсрэг хүчтэй үйлчлэлтэйг баталсан бөгөөд 1, 3, 18, 19 нэгдлүүд цусны хорт хавдрын эсийн (THP-1, K-562) эсрэг хүчтэй үйлчлэлтэй болохыг анх удаа судлан тогтоов. Мөн 20, 21 нэгдлүүд хүчтэй антиоксидант идэвхтэй байв.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Э.Уугангэрэл, Г.Чойжамц
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
