UF-5000 шээсний тунадасны анализаторын гүйцэтгэлийг Фукс-Розенталийн торонд тоолох референс аргачлалтай харьцуулж үнэлсэн дүн

Зохиогчид

  • М.Цацралгэрэл Эмнэлзүйн Төв Лаборатори, МЯЭ, АШУҮИС Зохиогч
  • Э.Дэлгэрцэцэг Эмнэлзүйн Төв Лаборатори, МЯЭ, АШУҮИС Зохиогч
  • Э.Сүндэрьяа Ай Ти лаборатори Зохиогч
  • Н.Батчимэг Эмнэлзүйн Лабораторийн тэнхим, АУС, АШУҮИС Зохиогч
  • Д.Гантулга Эмнэлзүйн Лабораторийн тэнхим, АУС, АШУҮИС Зохиогч

Түлхүүр үг:

Улаан эс (RBC), Цагаан эс (WBC), Бөөрний хучуур эс, (RTEC), SM будаг

Хураангуй

Үндэслэл: Сүүлийн жилүүдэд эмнэлзүйн лабораторийн тусламж үйлчилгээнд шинэ технологийн автомат анализаторууд эрчимтэй нэвтэрч байна. Шээсний тунадасны бүрэн автомат UF-5000 анализатор нь шээсний тунадсыг шинжлэх шинэ үеийн технологи бүхий төхөөрөмж юм. Бид уг анализаторын оношилгооны гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор энэхүү судалгааг хийлээ. Арга аргачлал: Стандарт аргачлалын дагуу шээсний сорьц цуглуулж, улаан эс (RBC), цагаан эс (WBC), бөөрний сувганцрын хучуур эс (RTEC)-ийг анализаторт тоолсон үр дүнг SM будгаар будаж Фукс-Розенталийн торонд тоолох референс аргачлалын үр дүнтэй харьцуулсан. Үр дүн: Судалгаанд нийт 150 хүн (дундаж нас 44.3±11.6) хамрагдсан. Судалгаанд оролцогчдын 23.3% (n=35) нь эрэгтэй, 76.6% (n=115) нь эмэгтэй байв. Шинжилсэн 3 үзүүлэлтийн мэдрэг чанар, өвөрмөц чанар, эерэг таамаглагдсан утга, сөрөг таамаглагдсан утга үзүүлэлт тус бүрд харгалзан RBC71%/88.9%/40%/96.8%, WBC-95.7%/88.3%/78.9%/97.8%, RTEC98.6%/15.4%/51.8%/92.3% гэж үнэлэгдэв. Харин каппа коэффициент RBC параметрт 0.43 (дунд зэрэг нийцэлтэй), WBC параметрт 0.79 (дундаас дээш нийцэлтэй), RTEC параметрт 0.14 (үл мэдэг нийцэлтэй) тус тус тодорхойлогдлоо. Дүгнэлт: UF-5000 анализаторын гүйцэтгэлийг референс микроскопын үр дүнтэй харьцуулсан шинжилгээний үр дүн RBC параметрт дунд зэрэг, WBC параметрт дундаас дээш, RTEC параметрт үл мэдэг нийцэлтэй тус тус тодорхойлогдлоо.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-03-21

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл