COVID-19 өвчний зөөвөрлөгдсөн болон дотоодын халдварын тохиолдлуудын сэтгэл гутрал, стрессийн илрэлийг харьцуулан судалсан дүн
Түлхүүр үг:
Хүчтэй стресс, Коронавирус, Цар тахал, Сэтгэлзүйн нөлөөлөлХураангуй
Үндэслэл: COVID-19 өвчин нь дэлхий дахинаа маш хурдацтай тархаж цар тахлын хэмжээнд хүрсэн ба Азийн орнуудад хийсэн зарим судалгаанд өвчлөгсдийн дундах сэтгэл гутрал нь, эрүүл мэндийн ажилчид болон хүн амын дундах тархалттай харьцуулахад өндөр байсан байна. Өнөөгийн байдлаар манай оронд ч COVID-19 өвчний гадаадаас зөөвөрлөгдсөн дотоодын халдвар бүртгэгдсэн тул өвчлөгсдийн сэтгэл гутралын илрэлийг судлах шаардлагатай гэж үзлээ. Зорилго: COVID-19 өвчний улмаас эмчлүүлсэн зөөвөрлөгдсөн болон голомтолсон халдварын тохиолдлуудын сэтгэл гутрал, стрессийн илрэлийг харьцуулан судлах. Материал арга зүй: Судалгааг дескриптив судалгааны агшингийн загвараар хийлээ. Судалгаанд ХӨСҮТ-д 2020.07-12 сарын хугацаанд COVID-19 өвчний улмаас эмчлүүлсэн зөөвөрлөгдсөн халдварын 45, голомтолсон халдварын 45 тохиолдлыг хамруулсан. Статистик боловсруулалтыг STATA 15 програмаар тооцоолов. Судалгааны ажлын ёс зүй: Судалгааны ёс зүйн асуудлыг ЭМЯ-ны АУ-ны ёс зүйн хяналтын хорооны хурлаар хэлэлцүүлж судалгаа хийх ёс зүйн зөвшөөрөл авсан (2020.07.08, дугаар № 172). Үр дүн: Бидний судалгаанд хамрагдсан 90 эмчлүүлэгсдийн дундаж нас 35.4±1.3, хүйсийн хувьд эрэгтэйчүүд (n=64, 71.1%) давамгай байв. Зөөвөрлөгдсөн болон дотоодын халдварын тохиолдлууд нь хүйс (р<0.001), насны бүлэг (р<0.001), гэрлэлтийн байдал (р<0.011), боловсрол (р<0.001)-ын хувьд ялгаатай байлаа. Эмчлүүлэгсдийн 16.6%-д хүчтэй стресс, 35.6%-д нь сэтгэл гутрал илэрснээс эрэгтэйчүүд (n=67)-ийн 26.6%, эмэгтэйчүүд (n=26)ийн 58%-д сэтгэл гутрал илэрсэн нь хүйсийн хувьд ялгаатай (Fisher´s exact<0.005) байв. Сэтгэл гутрал илэрсэн 32 тохиолдлын дийлэнх буюу 20 нь дотоодын халдварын тохиолдол (p=0.046) байсан бол хүчтэй стресс илэрсэн 15 эмчлүүлэгчийн 10 тохиолдолд сэтгэл гутрал илэрсэн (p=0.004). Дүгнэлт: Эмчлүүлэгсдийн 35.6%-д нь сэтгэл гутрал илэрснээс хүйсийн хувьд эмэгтэйчүүд илүү, дотоодын халдварын тохиолдол, хүчтэй стресс илэрсэн хүмүүсийн гуравны хоёр нь сэтгэл гутралтай байв.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Э.Мөнх, З.Хишигсүрэн
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
