CCL4-өөр өдөөсөн элэгний үрэвслийн эмгэг загварын үеийн эс задралд Барагшин-5 тангийн үзүүлсэн нөлөөг судалсан дүн

Зохиогчид

  • Ц.Бямба-Очир АШУҮИС, МАУОУС , УАУТХ Зохиогч
  • Ц.Бямбасүрэн АШУҮИС, МАУОУС Зохиогч
  • Т.Халиун УАУТХ Зохиогч
  • Д.Сувд СБДЭМТ Зохиогч
  • Б.Ууганбаяр УАУТХ Зохиогч
  • Ч.Чимэдрагчаа АШУҮИС, МАУОУС , УАУТХ Зохиогч

Түлхүүр үг:

Барагшин-5, Уламжлалт анагаах ухаан, Элэгний архаг үрэвсэл

Хураангуй

Зорилго: Туршилтын амьтанд үүсгэсэн элэгний үрэвслийн эмгэг загварт Барагшин-5 тангийн үзүүлэх нөлөөг судлах. Хэрэглэгдэхүүн, арга зүй: Бид туршилт судалгааны загварыг ашиглан явуулсан бөгөөд 60 толгой Вистар үүлдрийн харх, Уламжлалт Анагаах Ухаан, Технологийн хүрээлэнгийн Уламжлалт эмийн үйлдвэрт үйлдвэрлэсэн Барагшин-5 танг ашигласан. Судалгааг Da-Hee Jeong нарын (2005) аргаар элэгний архаг үрэвслийн эмгэг загварыг үүсгэн, туршилтын 4, 8, 12 дахь долоо хоногуудад Барагшин-5 тангийн нөлөөг үнэлсэн. Үр дүн: Туршилтын харханд үүсгэгдсэн элэгний архаг үрэвслийн эмгэг загварын үед элэгний эс хүчтэй задралд орж байгаа илрэл нь цусны ийлдсэнд АсАТ, АлАТ ферментийн идэвх хяналтын амьтдад эмгэг загвар үүсгэсний дараах 12 дах долоо хоногт 4.17, 6.05 дахин нэмэгдсэн байгаагаас харагдаж байна. Харин Барагшин-5 тангаар эмчилсэн бүлгийн амьтдын цусны ийлдсэнд агуулагдах үзүүлэлтүүдийг хяналтын бүлэгтэй харьцуулахад АсАТийн хэмжээ 8, 12 дахь долоо хоногуудад 34.7%, 68.8%-иар, АлАТ-ийн идэвхжилийг 4, 8, 12 дахь долоо хоногуудад 36.5%, 34.5%, 61.3%-иар тус тус дарангуйлах нөлөөтэй болох нь харагдсан. Мөн элэгний үрэвслийн үед алдагдалд ордог цөсний зогсонгишлын хам шинжийг үнэлэсэн бөгөөд эмгэг хяналтыг эрүүл хяналтын бүлгийн үзүүлэлтүүдтэй харьцуулахад Шүлтлэг фосфатаза 4, 8, 12 дахь долоо хоногт 1.59, 3, 4.1 дахин, Нийт билирубин 4, 8, 12 дахь долоо хоногуудад 1.19, 1.7, 2 дахин тус тус ихэссэн. Харин Барагшин-5 тан хэрэглэсэн бүлгийн амьтадын үзүүлэлтийг эмчлээгүй эмгэг хяналттай харьцуулахад Шүлтлэг фосфатазагийн хэмжээ 4, 8, 12 дахь долоо хоногт 20.7%, 49.6%, 57.1%иар, Нийт билирубины хэмжээг 8, 12 дахь долоо хоногт 42.8%, 47.7%иар тус тус статистикийн үнэн магадлалтайгаар багассан байв. Дүгнэлт: Барагшин-5 тан нь туршилтын амьтанд үүсгэсэн элэгний үрэвслийн эмгэг загварын үеийн эс задрал, цөс зогсонгишилын өөрчлөлтүүдээс урвдчилан сэргийлэх, эмчлэх нөлөө үзүүлж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-03-21

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл