Шүдний гажиг сэтгэл зүйд нөлөөлөх байдал
Түлхүүр үг:
malocclusion, overjet, crowding, diastema, facial profile, anxiety, depressionХураангуй
ДЭМБ-ын мэдээллээс үзэхэд нүүр амны зонхилох эмгэгт шүд цоорох өвчний дараа шүдний байрлалын гажиг орж байна. Шүдний Шүдний гажиг байрлалын гажиг нь хэл болон тагнай тал уруу, орсгой, цөмөрхий эсвэл Шүдний бөөгнөрөл давхар гэх мэт хэлбэрээр ургах нь элбэг тохиолддог. Эдгээр шүдний Шүд хоорондоо байрлалын гажиг нь шүд цоорох, шүдний тулгуур эдийн өвчин үүсгэж, зайтай байх гажиг зажлах механизм, нүүр амны булчингийн тэнцвэрийг алдагдуулж хувь Нүүрний төрх хүний гоо сайханд сөргөөр нөлөөлж таагүй мэдрэмж төрүүлснээр Сэтгэл гутрал сэтгэл ханамжгүй байдал үүсгэж өөртөө итгэх итгэл, өөрийгөө үнэлэх Сэтгэл түгшил үнэлэмжийг бууруулж, сэтгэл түгших зэрэг сэтгэцийн эмгэгээр өвдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Сүүлийн жилүүдэд шүдний байрлалын гажгийн тохиолдлын тоо нь ихэсч байгаа нь гажгийн тархалт, түүний гоо сайхан болоод сэтгэл зүйд үзүүлэх нөлөөг олон талаас нь судлах шаардлага урган гарч байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Шүдний байрлалын гажгуудын сэтгэл зүйд үзүүлэх зарим сөрөг нөлөөг судлах. Арга аргачлал: Судалгаанд агшингийн загварыг ашиглан 2020 оны 5 сараас 2020 оны 11 сарын хооронд Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн 13-60 насны 436 хүнийг санамсаргүй түүврийн аргаар сонгож судалгаандаа хамруулсан. Шүдний байрлалын гажгийг амны хөндийн эмнэлзүйн үзлэг болон асуумжийн аргаар, сэтгэл гутрал, сэтгэл түгшилийг олон улсад түгээмэл хэрэглэдэг Hospital Anxiety and Depression Scale (HADS) -ийн илрүүлгийн асуумжаар тус тус судалж тусгайлан боловсруулсан карт бөглөж мэдээллээ цуглуулав. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын дунд шүдний байрлалын гажгийн зарим үзүүлэлтүүдийн тархалт 85.1% байв. Хувь хүний гоо сайхан нүүрний төрх улмаар үйл зүйд нөлөөлөх шүдний бөөгнөрөл 27%, шүд хоорондоо зайтай байх гажиг 17.2%, overjet (үүдэн шүднүүдийн дагуу чиглэл дэх харьцаа-OJ) хэвийн бус 55.8% байлаа. Сэтгэл гутралыг илрүүлэх асуумжуудын дундаж оноо нь шүдний гажигтай (5.54±2.79) хүмүүст шүдний гажиггүй (4.55±2.64) хүмүүсийнхээс өндөр гарсан нь статистик ач холбогдол (p=0.008) бүхий ялгаатай байсан. Шүдний бөөгнөрөл нь сэтгэл гутралтай байх статистик хамааралтай байсан (p<0.001). Дүгнэлт: Хүн амын дунд шүдний гажгийн зарим үзүүлэлтийн тархалт 85.1%-тай буюу харьцангуй өндөр байгаа нь цаашид хүн амын дунд насны онцлогт нь тохируулж амны хөндийн эрүүл мэнд ба эрүүл ахуйн талаарх мэдлэгийг олгох шаардлага байгааг харууллаа.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Г.Ганжаргал
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
