Хоригдлуудын дундах зарим халдварт өвчний тархалт

Зохиогчид

  • Б.Цэвээндулам Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Зохиогч
  • Д.Шинэбилэг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Зохиогч
  • Д.Ганчимэг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Зохиогч
  • Д.Наранзул Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв Зохиогч
  • В.Нямцэнгэл Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Зохиогч

Түлхүүр үг:

Хорих анги Сүрьеэ ХДХВ/ДОХ Тэмбүү Элэгний В, С вирүс

Хураангуй

Дэлхий дээр өдөрт 10.4 сая, манай улсад жилд 5000-7000 хүн гэм буруутай үйлдлийнхээ төлөө шүүхээр ял шийтгэл хүлээж, шоронд хоригдож буй хүмүүсийн тоо өссөөр байна. Шоронд хүн амын төвлөрөл, нийтийн эрсдэлтэй амьдралын хэв маягаас шалтгаалан халдварт өвчин тархах эрсдэл нэмэгддэг. Энэхүү судалгаагаар манай улсад үйл ажиллагаа явуулж буй хорих ангиудад хоригдлуудын дунд зарим халдварт өвчний тархалтыг тодорхойлохыг зорилоо. Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хаалттай, нээлттэй хорих ангиудаас 8 хорих ангийг санамсаргүйгээр сонгон, 800 хоригдолыг судалгаанд хамруулсан. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн дундаж нас 37.4±10.2 байв. Шинжилгээнд хамрагдсан хоригдлуудын 15.9%-д тэмбүү, 13.3%-д элэгний В вирүсийн халдвар, 9.5%-д элэгний С вирүсийн халдвар, 0.75%д сүрьеэ оношлогдсон. 2.7%-д тэмбүү, элэгний В вирүсийн халдвар, 1.7%д тэмбүү, элэгний С вирүсийн халдвар, 0.3%-д элэгний В ба С вирүсийн халдвар, 0.1%-д сүрьеэ, элэгний В вирүсийн халдвар хавсарсан байна. Хорих анги дахь сүрьеэгийн тархалт 0.75% буюу нийт хүн амынхаас 5 дахин, тэмбүүгийн халдварын тархалт 15.9% буюу нийт хүн амаас 15 дахин их тархалттай байгаа бол элэгний B вирүсийн халдвар 13.3%, элэгний C вирүсийн халдвар 9.5% тархалттай байгаа нь манай улсын нийт хүн амын дундах тархалттай ойролцоо үр дүн гарсан байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Д.Шинэбилэг, В.Нямцэнгэл

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-03-21

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл