Ходоодны архаг үрэвсэл ба ходоодны хавдрын урьдал өөрчлөлтийн үеийн HELICOBACTER PYLORI халдвар ба микробиомын асуудалд

Зохиогчид

  • Н.Оюунбилэг АШУҮИС, Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхим Зохиогч
  • Н.Бира АШУҮИС, Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхим , АШУҮИС,Монгол-Японы эмнэлэг, Дотрын тасаг Зохиогч
  • Х.Оюунцэцэг АШУҮИС,Монгол-Японы эмнэлэг, Дурангийн тасаг Зохиогч
  • Д.Даваадорж АШУҮИС, Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхим , АШУҮИС,Монгол-Японы эмнэлэг, Дурангийн тасаг Зохиогч
  • С.Бадамжав АШУҮИС, Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхим , АШУҮИС,Монгол-Японы эмнэлэг, Дотрын тасаг Зохиогч
  • Н.Баярмаа АШУҮИС, Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхим , АШУҮИС,Монгол-Японы эмнэлэг, Дотрын тасаг Зохиогч
  • А.Энх-Амар1- АШУҮИС,Монгол-Японы эмнэлэг, Дурангийн тасаг Зохиогч
  • О.Баярсайхан1- АШУҮИС,Монгол-Японы эмнэлэг, Дурангийн тасаг Зохиогч
  • М.Бадрах1- АШУҮИС,Монгол-Японы эмнэлэг, Дурангийн тасаг Зохиогч
  • Б.Гантуяа1- АШУҮИС,Монгол-Японы эмнэлэг, Дурангийн тасаг Зохиогч

Түлхүүр үг:

Ходоодны архаг үрэвсэл, Ходоодны хавдрын урьдал өөрчлөлт, Helicobacter pylori, Ходоодны микробиом, 16S рРНХ ампликон секвенс

Хураангуй

Үндэслэл: 16S рибосомын рибонуклейн хүчлийн (рРНХ) ампликон секвенсийн арга нь өсгөврийн арга ашиглалгүйгээр бактерийн халдварыг нарийвчлан тодорхойлох сүүлийн үед шинжлэх ухаанд нэвтэрсэн арга юм1. Ходоодны өвчлөлийн үед Helicobacter pylori (H. pylori) халдвар нь ходоодны бусад микробиомтой хэрхэн хамааралтай оршдог эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Судалгааны арга зүй: Бид судалгаандаа 18 наснаас дээш, ходоодны биж шинжтэй судалгаанд оролцохыг зөвшөөрсөн Монгол улсын иргэнийг хамруулсан. Оролцогчдын ходоодны эдийн сорьц дээр шинэчилсэн Сиднейн ангиллын дагуу эдийн шинжилгээнд үнэлгээ хийж, 16S рРНХ дарааллыг тогтоосон. 16S рРНХ ампликон секвенсийн аргаар ходоодны микробиомийн байдлыг судалсан. Үр дүн: Нийт судалгаанд хамрагдсан 161 хүний дундаж нас нь 43.6, нийт хамрагсдын 64.6% нь эмэгтэйчүүд байв. H. pylori нь ходоодны микробиом дахь хамгийн давамгайлагч төрөл зүйл байлаа. Ходоодны нийт микробиомын төрөл зүйлүүд гэдэсний метаплазийн хувиралтай бүлэгт хамгийн их байна. Дүгнэлт: Бид энэхүү судалгаагаараа 16S rRNA ампликон секвенсийн аргыг ашиглан Монгол хүний ходоодны үрэвслийн үеийн H. pylori-ийн бодит тоон хэмжээ болоод бусад микробиомтой хэрхэн хамааралтай оршиж байгаа байдлыг харууллаа. Ходоодны хавдрын урьдал өөрчлөлт болох гэдэсний метаплазийн үед өвөрмөцөөр ихсэж байгаа кандидат микробиомийн төрөл зүйлийг тогтоолоо.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Н.Бира, Д.Даваадорж, С.Бадамжав

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-03-21

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл