Үрэвслийн эсрэг дааврын бус эмийн шалтгаантай ходоодны шархны макро, микро бүтцэнд ГОЁО-11 талх эмийн үзүүлэх нөлөө
Түлхүүр үг:
Ацетилсалицилын хүчил, Улаан гоёо, Шархны талбай, Салстын зузаанХураангуй
Үндэслэл: Үрэвслийн эсрэг дааврын бус эмийн бэлдмэлийг (ҮЭДББ) үрэвсэл намжаах, халуун бууруулах, өвдөлт намдаахад өргөн хэрэглэж байна. Эдгээр эмүүд нь простагландины нийлэгжилтэнд оролцдог циклооксигеназа 1, 2 ферментийг дарангуйлж, улмаар салс, бикарбонатын шүүрлийг саатуулснаар ходоодны шарх үүсгэдэг. Уламжлалт анагаах ухааны эм найруулах аргад үндэслэн Улаан гоёо (Cynomorium songorica) ургамлаар гол болгон шинээр найруулсан Гоёо-11 талх эмийн ходоодны гэмтээгч ба хамгаалах хүчин зүйлд үзүүлэх нөлөөг судлав. Арга аргачлал: Туршилтанд 180г-220 г жинтэй 60 ширхэг SDF шугаман харх ашигласан. Эрүүл бүлэгт нэрмэл ус 0.5 мл, хяналтын бүлэг, эмчилгээний бүлэгт аспирин 200 мг/кг стандарт эмийн бүлэгт омепразол 4 мг/кг, Де-нол 700 мг/кг, Гоёо-11 (50, 100, 200 мг/кг) эмийг 1 сар уулгасны дараа ходоодны эдийг авч макро, микро бүтцийг судлав. Үр дүн: Уламжлалт анагаах ухаан эм найруулах аргаар найруулсан Гоёо-11 эм нь ходоодны салстын эсийн тоо, булчирхайн нөхөн төлжих эсүүд нэмэгдэж, салстын зузаан нэмэгдэж, шүүрлийг хориглох, эс хамгаалах механизмыг идэвхжүүлэх, цус тогтоох, шархны талбайг багасгах фармакологийн нийлмэл үйлдэл нь простогландины нийлэгжилтэнд оролцдог циклооксигенеза ферментийг үйл ажиллагааг идэвхжүүлэх эмгэг жамтай уялдаатай байна. Дүгнэлт: Гоёо-11 эм нь ходоодны салтыг хамгаалж, шүүрэл хориглож, цус тогтоож, шархыг анагаах үйлдэл үзүүлэв. Гоёо-11 эмийн 50мг/кг, 100мг/кг, 200мг/кг тун эмийг стандарт эм денол, омепразолтой харьцуулахад Гоёо-11 эмийн 100 мг/кг тун маш сайн үйлдэл үзүүлж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: А.Баярцэцэг, П.Хэрлэн, Н.Бира, Д.Цэрэндагва
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
