Уушгины архаг бөглөрөлт өвчний үед CHRNA5, CHRNA3 генийн полиморфизмыг тодорхойлсон дүн
Түлхүүр үг:
Био-Анагаахын Сургууль, АШУҮИС Биологийн тэнхим, АШУҮИС Уушгины эмгэг судлалын тасаг, ШУГТЭ Цахим шуудан: agarzandan@mnums.edu.mn Утас: 99857973Хураангуй
; Сүүлийн үед хийгдсэн хэд хэдэн судалгаагаар CHRNA5 (rs16969968), CHRNA3 (rs1051730) генийн полиморфизм болон хүрээлэн буй орчны нөлөөлөл нь уушгины архаг бөглөрөлт өвчин (УАБӨ) үүсэх эрсдэлт хүчин зүйл болохыг тогтоогоод байна.1,2 Судалгааг аналитик судалгааны тохиолдол хяналтын загвар ашиглан УАБӨ-тэй 100 хүн, эрүүл 100 хүн хамруулсан. CHRNA5 генийн rs16969968, CHRNA3 генийн rs1051730 генийн полиморфизмыг тодорхойлохдоо огтлогдсон хэрчмийн уртын полиморфизм (ОХУП)-ын аргыг ашигласан. CHRNA5 генийн rs16969968, CHRNA3 генийн rs1051730 полиморфизмын аллель болон генотипын давтамжийг судалгааны хоёр бүлэгт харьцуулан судлахад статистик ач холбогдол бүхий ялгаатай илэрсэн. Дүгнэлт: 1. CHRNA5 генийн rs16969968, CHRNA3 генийн rs1051730 полиморфизмын эрсдэлт А аллель судалгааны тохиолдлын бүлэгт өндөр давтамжтай илэрсэн нь УАБӨ-д нөлөөлөх удмын эрсдэлт хүчин зүйл байж болохыг харуулж байна. 2. CHRNA5, CHRNA3 генийн А-А гаплотипын хослол агуулж буй хүмүүс УАБӨ-р өвчлөх эрсдэл нь 2.58 дахин их байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Б.Агарзандан, Ж.Жамбалдорж, Г.Чимэдлхамсүрэн
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
