Төгсөгчдийн талаарх ажил олгогчийн сэтгэл ханамжийн судалгаа

Зохиогчид

  • Д.Даваачимэг АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар АУС Зохиогч
  • Д.Сансармаа АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар АУС Зохиогч
  • Ч.Баярзориг АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар АУС Зохиогч
  • Д.Янсанжав АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар АУС Зохиогч
  • Г.Энхцэцэг АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар АУС Зохиогч
  • Н.Дашзэвэг АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар АУС Зохиогч
  • Л.Янжинсүрэн АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар АУС Зохиогч
  • Б.Хостуяа АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар АУС Зохиогч
  • Ц.Ундрах АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар АУС Зохиогч

Түлхүүр үг:

Ажил олгогч, Сэтгэл ханамж, Төгсөгч үнэлэх

Хураангуй

Үндэслэл: Ажил олгогчийн сэтгэл ханамжийг тодорхойлж, бэлтгэгдэж буй мэргэжилтний ур чадвар хөдөлмөрийн зах зээлд нийцэж буй эсэх, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтэд дутагдаж буй ерөнхий ур чадварыг үнэлүүлэх, ажил олгогчдын үнэлгээ, хүлээлтэд тулгуурлан сургалтын чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд зорилгоор тухайн судалгааг хийсэн болно. Зорилго: Төгсөгчдийг үнэлсэн сонирхогч талуудын сэтгэл ханамжийн түвшинг тодорхойлох. Материал арга зүй: Бүсийн аймгуудын ажил олгогчийн сэтгэл ханамжийн судалгааны мэдээллийг цуглуулахдаа нүүр тулсан сурвалжилга /Face to face Interview/-ын аргыг ашигласан бөгөөд нээлттэй мэдээллийг кодолсны үндсэн дээр SPSS 23.0 программ дээр боловсруулсан юм. Үр дүн: сургалтын үйл ажиллагааны талаар нийт судалгаанд хамрагдагсдын сэтгэл ханамжийн түвшингийн дээд утга 4.31, доод утга 3.79, дундаж утга 4.01 байгаа нь төгсөгчидтэй хамтран ажиллагч, ажил олгогч талын сэтгэл ханамж сайн байгааг харуулж байна. ЭМБ-ын удирдлагуудын 42.8 хувь нь нь сургалтын хөтөлбөрийг хангалттай, 43 хувь нь дунд зэрэг, 14.2 хувь нь нь хангалтгүй хэмээн үнэлсэн байна. Дүгнэлт: Сургалтын үйл ажиллагааны талаар нийт судалгаанд хамрагдагсан ажил олгогчдын сэтгэл ханамжийн түвшин 4.01 байгаа нь хамтран ажиллагч, ажил олгогч талын сэтгэл ханамж сайн байгааг харуулж байна. Чанарын судалгааны үр дүнгээс харахад эмнэлгийн тусгай мэргэжилтэн шаардлагатай байна. Оюутнуудад онолын мэдлэгийг сайн олгохоос гадна анхан шатны эмнэлгийн байгууллагад ажиллах чадварыг нэмэгдүүлэх, эмнэлгийн орчинд, хүнтэй харьцах дадлага сургалтыг түлхүү оруулах, төгсөгчдийн бичгийн соёл, зөв бичих тал дээр анхаарах, хувь хүний хөгжлийг дэмжсэн soft skills ур чадварыг хөгжүүлэх шаардлагатай байгаа нь харагдлаа.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Ч.Баярзориг, Д.Янсанжав

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-03-21

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл