Таргалалтыг илрүүлэх биемахбодийн үзүүлэлтүүд ба гарын атгах хүчний хоорондын хамаарлыг судалсан нь
Түлхүүр үг:
Таргалалт, Биеийн нийт өөх, Булчингийн хэмжээ, Гарын атгах хүчХураангуй
Сүүлийн 30 жилд Монголчуудын амьдралын хэв маяг эрс өөрчлөгдсөнтэй холбоотой таргалалтын тархалт хурдацтай нэмэгдэж байна. Таргалалттай хүмүүсийн дунд булчингийн дутагдал буюу саркопени элбэг тохиолддог. Зорилго: Таргалалт ба булчингийн хэмжээний хамаарлыг судлах. Материал, арга зүй: Судалгаанд нийт 1368 хүнийг хамруулсан. Биеийн өндөр, жин, БЖИ, бүслэхийн тойрог, биеийн нийт өөх, гарын атгах хүч зэргийг хэмжсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 40.3% (n=551) нь эрэгтэй, дундаж нас 38.4±16.4 байв. Гарын атгах хүчний дундаж хэмжээ эрэгтэйд 38.1±10.6 кг/м2, эмэгтэйд 23.3±5.6 кг/м2 буюу статистик үнэн магадлал бүхий ялгаатай байв (p<0.05). Таргалалтыг илтгэх үзүүлэлүүд нь гарын атгах хүчний хэмжээтэй урвуу хамааралтай байна. Биеийн нийт өөх ба гарын атгах хүчний хамаарал эрэгтэйд r=-0.413, эмэгтэйд r=-0.364 (p<0.05) байв. Дүгнэлт: Таргалалттай хүмүүс булчингийн дутагдлын эрсдэлтэй байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: А.Индра, Э.Ууганзаяа, Б.Агиймаа, Б.Оюунтөгс
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
