Риккетсийг 23S рибосомын РНХ-ийн нуклеотидын дарааллаар илрүүлсэн дүн

Зохиогчид

  • Ц.Цэрэнчунт АШУҮИС, БиоАнагаахын сургууль, Биологи тэнхим Зохиогч
  • Г.Дашдаваа Завхан аймгийн Зоонозын өвчин судлалын үндэсний төв Зохиогч
  • Ө.Баярсайхан МУИС, ШУС, БУС-ын Биологийн тэнхим Зохиогч
  • З.Амарбаясгалан АШУҮИС, БиоАнагаахын сургууль, Биологи тэнхим Зохиогч
  • Ж.Батцэцэг Зоонозын өвчин судлалын үндэсний төв Зохиогч
  • М.Наранхажид АШУҮИС, БиоАнагаахын сургууль, Биологи тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Ricketsia, Удам төрлийн мод, Хачигт халдвар

Хураангуй

Судалгаанд Сэлэнгэ аймгаас I. persulcatus, D. nuttalli, Дорноговь аймгаас H. asiaticum, Архангай аймгаас H. asiaticum, D. niveus, D. nuttalli, Баянхонгор аймгаас H. asiaticum, D. niveus, D. nuttalli, Хөвсгөл аймгаас D. niveus, D. nuttalli, D. silvarum зэрэг нийт таван зүйлийн 205 хачигны популяцид хачигт риккетсиозын үүсгэгчийг илрүүлэхээр судалгаанд хамруулсан. Төвийн болон Хангайн бүсийн зарим аймгуудаас цуглуулсан нийт 205 хачигнаас 72.6% (149/205)д 23S rRNA генийн 412х.н урттай бүтээгдэхүүнийг ПГУ-ын аргаар илрүүлжээ. Судалгаанд хамрагдсан аймгуудын хачигны популяцид илэрсэн Ricketsia-ийн 23S rRNA генийн нуклеотидын дарааллыг үндэслэн байгуулсан удам төрлийн модонд Монголд ялгасан Ricketsia spр биеэ даасан бүлэг болон зурагдсан.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: З.Амарбаясгалан, М.Наранхажид

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-03-21

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл