Монгол улсад 2014-2020 оны хооронд бүртгэгдсэн бага жинтэй нярайн тархалт

Зохиогчид

  • Б.Ариунзаяа АШУҮИС-НЭМС-ийн Эпидемиологи Биостатистикийн тэнхим Зохиогч
  • Д.Гантуяа АШУҮИС-НЭМС-ийн Эпидемиологи Биостатистикийн тэнхим Зохиогч
  • Б.Батзориг АШУҮИС-НЭМС-ийн Эпидемиологи Биостатистикийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Эрүүл мэндийн хөгжлийн төв, Ангилал, Хэвийн бус, Нярай

Хураангуй

Үндэслэл: ДЭМБ-ын мэдээлсэнээр 2014 онд 20 сая бага жинтэй нярай төрсөн бөгөөд үүний 90% нь хөгжиж буй улс орнуудад тохиолдсон байна. Бага жинтэй нярай төрөх нь хүүхдийн өсөлт хөгжилд нь сөрөгөөр нөлөөлж өвчлөл, нас баралтын гол үндэс болдог. Манай улсын хувьд бага жинтэй нярайн тархалт, нярайн хэвийн бус жингийн талаархи судалгааны ажил хомс байгаа нь бидний судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Монгол улсад 2014-2020 оны хооронд бүртгэгдсэн амьд нярайн хэвийн ба хэвийн бус жингийн тархалтыг судлах. Материал арга зүй: Бид судалгаандаа 2014-2020 оны МУ-ын хэмжээний 556,832 төрөлтөөс, 546,279 амьд нярайн төрөлтийн мэдээллийг хамруулсан. Дескриптив судалгааны загварыг ашиглав. Үр дүн: Бидний судалгаанд 2014-2020 оны нийт 546,279 амьд төрөлтийн мэдээллийг нярайн жингээр өвчний олон улсын ангилалаар ангилаж харахад хэвийн жинтэй нярай 85.6% (2500-4499 гр), илүү жинтэй нярай 9.2% (>4500 гр), туйлын бага жинтэй нярай 0.3% (<999 гр), хэт бага жинтэй нярай 0.5% (1000-1499 гр), бага жинтэй нярай 4.5% (1500-2499 гр) байлаа. Дүгнэлт: 2014-2020 оны хооронд МУ-ын хэмжээнд нярайн жингийн хэвийн бус тархалт өндөр байна. Үүнээс бага жинтэй нярайн тархалт харьцангуй тогтвортой байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-03-21

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл