Монгол улс дахь “ЭВТАНАЗИ”-ийн эрх зүйн зохицуулалт
Түлхүүр үг:
Амар үхэл, Зовиургүй үхүүлэх, Дэмжлэгтэй амиа хорлолт, Идэвхтэй болон идэвхгүй эвтанази, Хүний эрх, Үйлчлүүлэгчийн эрх, Амьдралын төгсгөлХураангуй
Эвтанази нь хүний амьд явах эрхтэй шууд хамааралтай эмзэг сэдвийн нэг бөгөөд цаашид хүний амьдрах уу үхэх үү гэдгийг шийдэх өөрөөр хэлбэл нийгмийн сэтгэл зүйд шууд нөлөөлөх сэдэв юм. Эвтанази нь нийгмийн олон талт харилцааны бүрдэл болохын хувьд энэ нь өөртөө ёс зүй, анагаах ухаан, хууль зүйн шинжлэх ухаан болон шашин, зан заншлын хэм хэмжээг өөртөө агуулсан цогц ойлголт юм. Манай улсын болон гадаад орнуудын хууль зүй судлалын хөгжлийн төлөв, чиг хандлагаас урган гарсан эвтаназийн тухай асуудал нь байнга сөхөгдсөөр ирсэн авч өнөө хэр нэгдсэн шийдэлд хүрээгүй байна. Монгол Улсын эрүүл мэндийн тухай хууль болон эмнэлгийн эрх зүйн бусад актуудад эвтаназийг хориглосон заалт байхгүй, эмчилгээнээс татгалзах эрхийг нээлттэй байдлаар зохицуулсан атлаа эрүүгийн эрх зүйн үүднээс авч үзвэл эвтаназид эрүүгийн хуулиар хориглолт бий болгожээ. Тухайлбал эмч үйлчлүүлэгч буюу түүний ойр дотны хүмүүсийн зөвшөөрлийн дагуу эвтанази хийвэл Монгол улсын 2015 оны эрүүгийн хуулийн 10.1-д зааснаар гэмт хэрэг өдүүлсэнд тооцогдож 8-15 жилийн хорих ял авахад хүрнэ. Тэгээд ч Улсын Дээд Шүүхийн 2010 оны нэгдсэн тайлбарт хохирогчийн зөвшөөрөлтэйгээр түүний амь насыг егүүтгэснийг энэ зүйл хэсгээр зүйлчилж байхаар тусгажээ.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: М.Цэрэнбат
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
