Гиван-9 жорын хий, шар, бадганы жишиг итгэлцүүрийг тооцсон дүн

Зохиогчид

  • Н.Мөнхбат АШУҮИС, Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль , Уламжлалт Анагаах Ухаан, Технологийн Хүрээлэн Зохиогч
  • Б.Ууганбаяр Уламжлалт Анагаах Ухаан, Технологийн Хүрээлэн Зохиогч
  • А.Золжаргал Уламжлалт Анагаах Ухаан, Технологийн Хүрээлэн Зохиогч
  • Г.Мөнхзул Уламжлалт Анагаах Ухаан, Технологийн Хүрээлэн Зохиогч
  • Ч.Чимэдрагчаа АШУҮИС, Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль , Уламжлалт Анагаах Ухаан, Технологийн Хүрээлэн Зохиогч

Түлхүүр үг:

Уламжлалт анагаах ухаан, Жишиг итгэлцүүр, Элэгний өвчин

Хураангуй

Зорилго: Гиван-9 жорын жишиг итгэлцүүрийг тооцон хий, шар, бадганы гэмд үзүүлэх нөлөөг тогтоох. Хэрэглэгдэхүүн, арга зүй: Бие махбод гадаад орчинтойгоо шүтэн барилдах ёсны түгээмэл зүй тогтол ба бүлэглэн шаталж эм найруулах зарчимд үндэслэн УАУ-д хэрэглэж ирсэн эм, эмт бодисын гэмд буюу биеийн ерөнхий төлөвт (өвчинд) нөлөөлөх амтын чадлыг Б.Дагвацэрэн нарын (1996) жишиг итгэлцүүрийг (ЖИ) тооцох аргыг ашигласан. Үр дүн: Бид юуны өмнө Гиван-9 жорын найрлагад ордог түүхий эдүүдийн жишиг итгэлцүүрийг тооцоход жорын найрлагад орсон түүхий эдүүд нь шарыг дарах чадалтайгаас гадна Гиван, Зогдор өвс, Гүргэм нь хий дарах, Рүда, Алтанцэцэгийн үр, Барагшин нь бадганыг дарах чадалтай байна. Харин Гиван-9 жорын хий шар бадганыг дарах жишиг итгэлцүүрийг тооцоход шарыг дарах чадал 0.88, хийг дарах чадал 0.55, бадганыг дарах чадал 0.37 байгаа болох нь тогтоогдож уламжлалт заалтуудтайгаа тохирч байна. Дүгнэлт: Гиван-9 жорын найрлага дахь эмт бодисууд нь шарыг дарах сэрүүн чадалтай, халууныг арилгах үйлдэлтэй ч гурван гэмд харилцан адилгүйгээр аль алинд нь тодорхой хэмжээгээр нөлөөлж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-03-21

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл