Ацетилхолины рецепторын эсрэг бие илэрсэн Миастени Грависын сэрээ булчирхайн өөрчлөлтийг судалсан нь

Зохиогчид

  • Ч.Оюунаа АШУҮИС, АУС, Мэдрэл судлалын тэнхим Зохиогч
  • Р.Мөнхбаяр Рефлекс Мэдрэлийн Эмнэлэг Зохиогч
  • Ж.Сарангэрэл Рефлекс Мэдрэлийн Эмнэлэг Зохиогч
  • Д.Бямбасүрэн АШУҮИС, АУС, Мэдрэл судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Мэдрэл булчингийн эмгэг, Серологийн шинжилгээ, Сэрээ булчирхайн томрол, Тимома

Хураангуй

Үндэслэл: Миастений гравис (МГ)-тай үйлчлүүлэгчдэд ацетилхолины рецепторын эсрэг бие (AChR-ab), сэрээ булчирхайн өөрчлөлтийг илрүүлснээр, мэс засал эмчилгээг шийдвэрлэж тавиланг сайжруулах давуу талтай. Зорилго: МГ-ийн серологийн шинжилгээ ба сэрээ булчирхайн өөрчлөлтийн хоорондын хамаарлыг судлах. Материал, арга зүй: 2015-2020 оны хооронд Улаанбаатар хотын 18-с дээш насны МГ-ын онош батлагдсан 30 тохиолдлыг хамруулан ретроспектив судалгаа хийсэн ба AChR-ab эерэг болон сөрөг 14 үйлчлүүлэгчдийн сэрээ булчирхайн Компьютер томограф (КТ)-ийн шинжилгээнд дүгнэлт хийв. Үр дүн: Серологийн шинжилгээгээр 85.7% (n=12) нь AChR-ab эерэг, 14.3% (n=2) нь AChR-ab сөрөг байв. КТ-ийн шинжилгээгээр сэрээ булчирхайн өөрчлөлт илэрсэн оролцогчдын 87.5% AChR-ab эерэг байна. Мөн нийт үйлчлүүлэгчдийн 16.7%-д тимома илэрсэн. Дүгнэлт: МГ-тай хүмүүсийн 85.7% нь AChR-ab (+) буюу серологи эерэг хэлбэр давамгайлж байна. Серологи эерэг МГ-тай хүмүүсийн 58% нь сэрээ булчирхайн өөрчлөлттэй байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Р.Мөнхбаяр

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-03-21

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл