Ахмад настны сэтгэл зүйн өөрчлөлтийг ирүүлэх судалгаа
Түлхүүр үг:
Насжилт, Стресс, Сэтгэл түгшилт, Сэтгэл гутралХураангуй
Настны сэтгэл санаа, сэтгэхүйн өөрчлөлт нь өвчин үүсэхэд нөлөөлөх хүчин зүйл болдог. Настан гэдэгт 55 ба түүнээс дээш насны эмэгтэй, 60 ба түүнээс дээш насны эрэгтэй хүнийг тооцно. Насны өөрчлөлтөөс гадна 50-аас дээш настангуудад элбэг тохиолддог ханиа алдаж ганцаардах, тэтгэвэрт гарч хамт олноос хөндийрөх,ажилгүй суух зэргээс бий болох сэтгэлийн зовиур,нь сөрөг нөлөө үзүүлнэ. Ахимаг насныхан бол газрын доорхи баялаг алтнаас ч үнэтэй капитал юм. Учир нь ажил мэргэжлийн хувьд жигдэрсэн, их зүйлийг үзээд туулчихсан, маш их сэтгэлийн хаттай, ноён нуруутай, аль нэгэн мэргэжлийг сонгож ажилласан хүмүүсийн хувьд бол тухайн албан газар, салбарынхаа бүх ажлыг мэддэг, асар их ажлын туршлагатай хүн. Настангуудад стресс хамгийн түгээмэл илэрдэг. Энэ нь нойргүйдэл,архаг ядаргаа зэргээс үүдэлтэй бөгөөд цаашид тархины цусан хангамжийн дутагдалд орж даралт,зүрх судасны өвчин үүсгэх өндөр магадлалтай.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Г.Ганболор
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
