Арьс судлалын практикт зайн оношилгоог зарим аймагт нэвтрүүлсэн байдал

Зохиогчид

  • О.Сувд-Эрдэнэ Арьс судлалын тэнхим, АУС, АШУҮИС Зохиогч
  • Л.Ундрам НЭМС, АШУҮИС Зохиогч
  • Б.Хандсүрэн Арьс судлалын тэнхим, АУС, АШУҮИС Зохиогч

Түлхүүр үг:

Телемедицин, Зайн арьс судлал, Арьсны өвчин, Цахим эрүүл мэнд

Хураангуй

Үндэслэл: Алслагдсан нутгийн хүн амд төрөлжсөн мэргэжлийн тусламжийн хүртээмжийг сайжруулахын тулд арьс судлалын практикт арьсны өвчнийг зайнаас оношилж эмчлэхэд зориулагдсан “Дерма” аппликэйшныг 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэхүү зайн оношилгооны асуудалд дүн шинжилгээ хийх шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Сэлэнгэ, Сүхбаатар, Хөвсгөл аймагт анхлан хэрэгжсэн зайн оношилгооны ач холбогдлыг нотолгоонд суурилан үнэлэхийг зорилоо. Судалгааны хэрэглэгдэхүүн ба аргазүй: Судалгааг Сүхбаатар, Хөвсгөл, Сэлэнгэ аймаг дахь “Дерма” аппликэйшнаар дамжуулан зайнаас оношлогдсон 862 үйлчлүүлэгчийн оношийн мэдээлэлд, дескриптив судалгааны загвараар судлав. Цахим мэдээллийн санд бүртгэгдсэн нийт өвчнийг “Өвчний Олон Улсын Ангилал 10”-ын (ӨОУА-10) дагуу бүлэглэсэн болно. Үр дүн: Судалгаанд хамрагдсан 3 аймагт зайнаас оношлогдсон 7 бүлгийн өвчнөөс арьс ба арьсан доорх эслэгийн өвчин (79.6%), 21 дэд бүлгийн өвчнөөс дерматит ба экзем (44.5%)-ын өвчнүүд нь зонхилон тохиолдсон байв. Нийт үйлчлүүлэгчдийн 83.5% нь аймгийн нэгдсэн эмнэлэгт оношлогдсон байна. Дүгнэлт: Зайнаас мэргэжлийн тусламж үйлчилгээг авсан Сүхбаатар, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн үйлчлүүлэгчдийн дунд дерматит ба экземийн өвчлөл хамгийн түгээмэл тохиолдсон ба нийт үйлчлүүлэгчдийн дийлэнх нь аймгийн нэгдсэн эмнэлэгт оношлогдсон байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-03-21

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл