Амны хөндийгөөр хэрэглэх ялтас эмийн хэлбэрийн технологийн судалгаа
Түлхүүр үг:
Platelet medicine, platelet drug base, plate extraction method, selection of platelet drug plasticizersХураангуй
Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээлд амны хөндийн ялтас эмийн хэрэглээ өсөх хандлагатай байна. Амны хөндийн ялтас эмийн хэлбэр нь био хүртэхүй өндөр, системийн өмнөх элиминацад ордоггүй, бага насны хүүхэд, ухаангүй өвчтөн, өндөр настны залгиурын бэрхшээлийг хөнгөвчилдөг, тогтвор сайтай, тээвэрлэх болон хэрэглэхэд хялбар, уухад ус шаардлагагүй, тааламжтай амттай эмийн хэлбэр юм. Иймд ялтас эмийн хэлбэрийн технологийг эх орондоо нутагшуулах нь зүйтэй гэж үзлээ. Ялтас эмийн суурь бодисоор гидроксипропилметилцеллолюз, ксантаны давирхай, карбомерыг; пластификатор бодисоор глицериныг янз бүрийн хэмжээгээр; шүлс ялгаралтыг дэмжих зорилгоор нимбэгний хүчил, консервант бодисоор метилпарабен, пропилпарабеныг; амт засах бодисоор сахарозыг тус тус ашиглав. Бид уусгаж бэлтгэх аргаар ялтас эмийн хэлбэрийн суурийг гарган авч гадна байдал, дундаж жин, задралт зэрэг үзүүлэлтүүдээр чанарыг үнэлсэн. Ялтас нь 2х3см харьцаатай 100мкм-ын зузаантай бөгөөд суурь бодисоор 1-2% гидроксипропилметилцеллолюз, пластификатор бодисоор 5-7% глицериныг хэрэглэх нь тохиромжтой болохыг тогтоолоо. Өвдөлт намдаах үйлдэлтэй ялтас эмийн хэлбэр гарган авах технологийн судалгаа үргэлжлэн хийгдэж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Д.Жамбанинж
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
