Хамар нулимсны суваг (canalis nasolacrimalis)-ийн морформетрийн үзүүлэлтийг компьютерт томографи ашиглан судалсан судалгааны тойм
Түлхүүр үг:
Хамар нулимсны суваг, Морфометр, Компьютерт томографи, Хамар нулимсны сувгийн анхдагч бөглөрөлХураангуй
Үндэслэл: Цөөнгүй орны судлаачид хамар-нулимсны сувгийн анатоми бүтэц, морфометрийн үзүүлэлтийг орчин үеийн дэвшилтэт технологийн нэг болох КТГ-ийн аргыг ашиглан нарийвчлан тодорхойлж тоон үзүүлэлтийг уг суваг дахь нулимсны цорго анхдагч болон хоёрдогчоор бөглөрөх, үрэвслийн нэвчдэс, гэмтэл, хавдрын эдээр дарагдах зэрэг олон эмгэгийн үед эмчилгээний тохирсон арга замыг сонгохдоо ашиглаж байна. Арга, аргачлал: Бид Thomson Reuters, PubMed-central database, google scholar зэрэг цахим эх сурвалжид нийтлэгдсэн хамар нулимсны сувгийн морфометрийн үзүүлэлтийг компьютерт томографи ашиглан судалсан судалгааны ажлын талаар бичигдсэн эрдэм шинжилгээний ажлуудад эх зохиол судлалын аргаар танилцаж, дүгнэлт хийв. Бид тус сэдэвтэй холбоотой 3140 гаруй бүтээлийг олж тогтоосон бөгөөд эдгээрээс хамар нулимсны сувгийн морфометрийн үзүүлэлтийг КТГ ашиглан тодорхойлсон болон тус сэдэвтэй голлох хамаарал бүхий нийт 30 гаруй эх бүтээлийг хамруулсан болно. Үр дүн: Эдгээр судалгааг нэгтгэн дүгнэхэд улс орон бүр өөрийн орны хүн амын харах эрхтний бүтэц үйл ажиллагаа тэдгээрт нөлөөлөх хүчин зүйлсийг тал бүрээс нь судлан тогтоосон байна. Улс орны байгал цаг уурын онцлог болон тухайн эрхтний бүтэцэд нас дагаж гарах өөрчлөлт, хувь хүний өвөрчлөл,морфометрийн үзүүлэлтүүдийг уялдуулан хамар нулимсны сувгийн урт, голч зэргийг орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан тодорхойлжээ.Дүгнэлт: Хамар нулимсны сувгийн морформетрийн үзүүлэлтийг бусад орны судлаачид иж бүрэн судлан тодорхойлсон боловч Монгол хүний хамар нулимсны сувгийн морформетрийн үзүүлэлт тодорхой бус байгаа нь Монгол хүнд тодорхойлох шаардлагатай байгааг харуулж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Д.Янсанжав, С.Энэбиш, Б.Журамт
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
