Мөлхөө холтсон цэцэг (Ranunculus repens L.) ургамлын талаар Уламжлалт анагаах ухааны сурвалж зохиолуудаас тодруулах нь

Зохиогчид

  • Б.Халиун АШУҮИС, МАУОУС Зохиогч
  • А.Батжаргал АШУҮИС, МАУОУС Зохиогч
  • Р.Наранхүү АШУҮИС, МАУОУС Зохиогч
  • Б.Цэрэнцоо АШУҮИС, МАУОУС, Уламжлалт Жор Судлалын Тэнхим Зохиогч
  • Д.Цэрэндагва АШУҮИС, МАУОУС, Дотор Өвчин Судлалын Тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Ranunculus repens L, Уламжлалт жор, Хавдрын эсрэг нөлөө, Жэцасэрво

Хураангуй

Үндэслэл: Мөлхөө холтсон цэцэг нь анемонин, протоанемонин, ранункулин, изоранункулин, β-ситостерол, флавоноидын бүлгийн флавон глюкозид, тритерпен сапониний ангиллын бодисуудыг агуулдаг бөгөөд ходоод, улаан хоолой, бүдүүн гэдэсний хорт хавдрын эсрэг нөлөө үзүүлэх зэрэг олон үйлдэлтэй нь судлагдсан тул Уламжлалт анагаах ухаан болон Угсаатны анагаах ухаан дахь хэрэглээг тодруулах нь зүйтэй юм. Зорилго: Мөлхөө холтсон цэцэг ургамал агуулсан жор найрлагууд, тэдгээрийн үйлдлийг Уламжлалт анагаах ухааны сурвалж зохиолуудаас тодруулан судлах. Арга, аргачлал: Судалгааг эх бичиг, сурвалж судлалын харьцуулах арга болон задлан шинжилж, нэгтгэн дүгнэх аргуудаар хийлээ. Үр дүн: Мөлхөө холтсон цэцэг буюу “Жэцасэрво” (Төвөд нэр) нь “Эм таних ухаан” зохиолд хүйтэн бэтгийг анагаах, “Хөх бидэр” зохиолд хоолой хаагдах бадган, төмөр хагт бадган өвчнийг анагаах чадалтай гэж тэмдэглэгджээ. Мөн аюулхайн бадган, хоолой хаагдах бадган, төмөр хагт бадган, халуун, хүйтэн бэтэг өвчнүүдийн үед дангаар болон нийлмэл жор болгон хэрэглэх тухай “Анагаах Ухааны Дөрвөн Үндэс”, “Маш гайхамшигт хуримын сан”, “Нандин эрдэнийн шимийн хураангуй”, “Увдисын үндэсний нэмсэн арга оршивой” зэрэг сурвалж зохиолуудад тэмдэглэсэн байдаг.8-10 Дүгнэлт: Мөлхөө холтсон цэцэг буюу Ranunculus repens L. ургамлын Уламжлалт анагаах ухаанд баримталж ирсэн эмчилгээний арга, өвчний заалтын талаар сурвалж зохиолуудаас тодруулан харьцуулан судлахад төстэй байдлаар тэмдэглэгдсэн байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Р.Наранхүү, Б.Цэрэнцоо, Д.Цэрэндагва

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-03-13

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл