Улаанбаатар хотын хүн амын амны хөндийн зарим үзүүлэлтийг судалсан дүн
Түлхүүр үг:
Шүд цоорох өвчин, Шүд цоорох өвчний тархалт, Шүд цоорох өвчний эрчим, Амны эрүүл ахуйХураангуй
Шүд цоорох өвчин нь дэлхийн улс орны хөгжлийн чиг хандлагыг дагаад хүн амын дунд өндөр тархалттай тохиолддог халдварт өвчин юм. Сүүлийн жилүүдийн судалгааны үр дүнгүүдээс харахад дэлхийн улс орнуудын хөгжлийн түвшин, нийгэм эдийн засгийн хүчин зүйл, хүн амын боловсрол, амны хөндийн эрүүл мэндийн мэдлэг дадал зэргээс хамааран шүд цоорох өвчний тархалт харилцан адилгүй байна. ДЭМБ-ын зөвлөмж, шалгуур үзүүлэлтийн дагуу дэлхийн бусад улс орны үзүүлэлтүүдтэй харьцуулах, мэдээллийн сан бүрдүүлэхийн тулд насны бүлгүүдийн амны хөндийн байдлыг судлан тогтоох нь судалгааг хийх үндэслэл боллоо. Энэхүү судалгааг АШУҮИС-ийн НАСС-ийн ХНАСУС-ийн тэнхимийн төсөлт ажлын хүрээнд 2015-2016 онуудад хийгдсэн Улаанбаатар хотын 5, 12, 35-44, 65-74 насны бүлгүүдийн нийт 1936 хүний амны хөндийн үзлэгийн картыг ашиглан шүд цоорох өвчний тархалт, эрчим, амны хөндийн эрүүл ахуйн үзүүлэлтийг судалсан болно. Судалгаанд хамрагдагсадын ШЦӨ-ний тархалт 5, 12, 35-44, 65-74 насны бүлгүүдэд 90.1%, 81.4%, 98.2%, 99.8%, ШЦӨ-ний эрчмийн үзүүлэлт 6.9±0.20 цла/ш, 2.5±0.10 ЦЛА/ш, 12.1±0.30 ЦЛА/ш, 24.6±0.33 ЦЛА/ш тус тус байлаа. Амны эрүүл ахуйн байдал насны бүлгүүдэд 47.5%, 46.1%, 45.7% 25.6% нь тус тус хангалтгүй үзүүлэлттэй байлаа.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
