Улаанбаатар хотын Ерөнхий Боловсролын Сургуулийн хүүхдүүдийн биедэх бичил элементийн хэмжээг үсэнд судалсан байдал

Зохиогчид

  • Г.Отгон АШУҮИС, БАС, Физиологийн тэнхим Зохиогч
  • Р. Оюунхишиг АШУҮИС, БАС, Физиологийн тэнхим Зохиогч
  • Г.Оюунболор АШУҮИС, БАС, Физиологийн тэнхим Зохиогч
  • Ж.Отгонболд АШУҮИС, НАСС Зохиогч
  • С.Азбаяр АШУҮИС, БАС, Физиологийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Бичил элемент, Үс, Дундаж агууламж, Хүүхэд, Био-индикатор

Хураангуй

Үндэслэл: Судлаачид бичил элементийн хэвийн хэмжээг тогтоох нь эрүүл мэндийг хамгаалах, өвчинд өртөлтийг хязгаарлах, бичил элементийн хомсдолоос үүдэлтэй өвчнөөс урьдчилан сэргийлэхэд ач холбогдолтой гэж үздэг. Үсэн дэхь бичил элементүүдийн шинжилгээ нь биед агуулагдах бичил элементийн түвшинг тодорхойлох инвазив бус, үнэ хямд, хадгалах тээвэрлэхэд тусгайлан анхаарах нөхцөл шаардлагагүй, эрдэст бодисын тэнцвэрт байдлыг илтгэх зэрэг олон давуу талуудтай. Мөн одоогоор эрүүл Монгол хүүхдийн бие дэх бичил элементийн дундаж агууламжийг толгойн үсэнд тодорхойлсон судалгаа хараахан хийгдээгүй байна. Бид 8-17 насны хүүхдийн бие махбодод агуулагдах бичил элементийн агууламжийг судлах зорилгоор хүүхдийн толгойн үснээс шинжилгээнд дээж авч, бичил элементийн хэмжээг тодорхойлохыг зорив. Арга, аргачлал: Нэг агшингийн (cross sectional) загварыг ашиглан, 8-17 насны харьцангуй эрүүл эрэгтэй 257, эмэгтэй 281, нийт 538 хүүхдийн үсэн дэх бичил элементийн дундаж агууламжийг судлав. Судалгааны мэдээ, материалыг цуглуулахдаа тоон аргыг ашигласан ба асуумж, шинжилгээ авч мэдээлэл цуглуулсан. Үр дүн: Бичил элементүүдийн дундаж агууламж: Al 43.89±113.88 мкг/кг, Fe 337.59±294.60, Cu 17.45±10.87, Zn 249.00±159.52, Mn 6.51±5.24, Bo 16.96±26.97, Pb 18.49±24.87, Si 455.10±159.52 байна. Дүгнэлт: Улаанбаатар хотын хүүхдүүдийн үсэндэх бичил элементийн дундаж агууламж олон улсын хүүхдүүдийн дундаж агууламжаас өндөр түвшинд байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Р. Оюунхишиг

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-03-13

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл