Туршилтын амьтанд хөдөлгөөн хязгаарлах замаар сэтгэл түгшилтийн эмгэг загвар үүсгэн монгол хунчир (Astragalus Mongholicus bunge) ургамлын үзүүлсэн нөлөө

Зохиогчид

  • Narenhua АШУҮИС, Монгол анагаах ухааны олон улсын сургууль , Shanghai Yang Liang Bio-Technological Co. Ltd Зохиогч
  • А.Ану Уламжлалт анагаах ухаан, Технологийн хүрээлэн Зохиогч
  • Ч.Ерөөлт АШУҮИС, Анагаах ухааны сургууль Зохиогч
  • Ч.Чимэдрагчаа Уламжлалт анагаах ухаан, Технологийн хүрээлэн Зохиогч

Түлхүүр үг:

Сэтгэл түгшил, Монгол хунчир, Туршилтын амьтан, Кортизол

Хураангуй

ДЭМБ-ын мэдээлснээр номхон далайн баруун эргийн бүсийн хөгжингүй орнуудад сэтгэц, зан үйлийн эмгэг нийт хүн амын 27%-д, хөгжиж буй орнуудад 15% оношлогддог. Монгол хунчир (Astragalus mongholicus Bunge) нь Орос, Монгол, Казахстан, Хятад улсад түгээмэл тархдаг бөгөөд эмийн ургамлын чанар газар нутгаас хамааран өөр өөр байдаг. Иймээс бид Монгол орны хөрсөнд тарималжуулсан Монгол хунчир ургамлын сэтгэл түгшилтийн эсрэг нөлөөг судлан тодорхойлохыг зорилоо. Хөдөлгөөн хязгаарлах замаар сэтгэл түгшилтийн эмгэг загварыг Бальхаев И.М (2015) нарын аргаар туршилтын хархыг 4 мөчнөөс хүлж нуруугаар хэвтээ байдалд 12 цагийн турш байлган үүсгэсэн. Туршилтын төгсгөлд сэрээ булчирхай, бөөрний дээд булчирхайн жинг хэмжин, ходоодны цус алдалтын тоо болон сийвэнгийн кортизолын агууламжийг ELISA аргаар тодорхойлсон. МХ 284 мг/кг тунгаар өгсөн бүлгийг хяналтын бүлэгтэй харьцуулахад сэрээ булчирхайн жижгэрэлийг 44.5%-аар, бөөрний дээд булчирхайн томролыг МХ 142, 284 мг/кг тундаа 33.39%-аар тус тус бууруулсан байна (p<0.05). Мөн ходоодны цус хуралтын хэмжээг МХ 71, 142, 284 мг/кг тундаа 2 дахин багасгасан байна (p<0.01). Сийвэнгийн кортизолын агууламжид МХ 142 мг/кг тундаа 46.4%-аар кортизолын хэмжээг бууруулсан (p<0.05) бол МХ 71, 284 мг/кг тундаа статистик ач холбогдолгүй байна. Монгол хунчир (Astragalus mongholicus Bunge) ургамал нь сэтгэл түгшилтийн эмгэг загварын үед сийвэнгийн кортизолын ихсэлтийг багасгаж, сэрээ булчирхай жижгэрсэн, бөөрний дээд булчирхайн томорсон зэрэг эмгэг өөрчлөлтийг бууруулж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Ч.Ерөөлт

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-03-13

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл