Нүүр амны гажиг заслын авагддаггүй зэмсэгтэй үйлчлүүлэгчдийн амны хөндийн S.MUTANS нянгийн тоон үзүүлэлтэд ам зайлах уусмал болон ургамлын тосны үзүүлэх нөлөөг судалсан дүн
Түлхүүр үг:
Fixed appliance, Streptococcus mutans, oil pullingХураангуй
Үндэслэл: Гажиг заслын эмчилгээг авагддаггүй зэмсэг ашиглан хийх үед нум, брэкет, банд зэрэг зэмсгийн бүрэлдэхүүн хэсгүүд нь нян үржих таатай нөхцөл болж шүд цоорох өвчин, буйлны үрэвслийг үүсгэх эрсдэлт хүчин зүйл болдог байна. Зорилго: Нүүр амны гажиг заслын авагддаггүй зэмсэгтэй үйлчлүүлэгчдийн амны хөндийн S.Mutans нянгийн тоон үзүүлэлтэд ам зайлах уусмал, ургамлын тосны үзүүлэх нөлөөг судлахад оршино. Аргачлал: Бид АШУҮИС-ийн НАСЭ-ийн гажиг заслын тасагт авагддаггүй зэмсгээр эмчилгээ хийлгэж буй 1835 насны нийт 60 үйлчлүүлэгчийг судалгааны болон хяналтын бүлэг болгон бүлгийн харьцаа 1:1:1 байхаар тооцон судалгаанд хамрууллаа. 1-р бүлэг усаар (хяналтын бүлэг), 2-р бүлэг ам зайлах уусмалаар, 3-р бүлэг ургамлын тосоор 30 хоногийн турш амыг зайлуулав. Судалгааны 1 дэх хоног болон 30 дахь хоногт амны хөндийн S.mutans нянгийн тоог тоолон үр дүнг үнэлэв. Үр дүн: Хяналтын бүлэгтэй харьцуулахад ам зайлах уусмал болон ургамлын тосоор ам зайлсан бүлэгт S.mutans нянгийн тоо статистик ач холбогдол бүхий буурсан байна (p<0.001). Дүгнэлт: Ургамлын тосоор ам зайлах арга нь амны хөндийн S.mutans нянгийн тоон үзүүлэлтийг бууруулахад ам зайлах уусмалтай ойролцоо эерэг нөлөө үзүүлж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Ж.Үржинлхам, Г.Ганжаргал
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
