Нүүр Ам Судлалын Төв Эмнэлгийн Нүүр Амны Гажиг Заслын тасгийн үйлчлүүлэгчдийн шүд, эрүү нүүрний гажгийн төлөвийг судалсан дүн
Түлхүүр үг:
malocclusion, orthodontic appliances, occlusionХураангуй
Үндэслэл: Шүд, эрүү нүүрний гажгийн тархалт улс үндэстэн бүрд Шүд эрүү нүүрний харилцан адилгүй тохиолддог ба энэ чиглэлээр хийгдсэн олон тооны гажиг судалгаа байдаг боловч үйлчлүүлэгчдийн дундах судалгаа ховор байдаг. Гажиг заслын зэмсэг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС)-ийн Зуулт Нүүр Ам Судлалын Төв Эмнэлэгт (НАСТЭ) 2011 оноос гажиг заслын эмчилгээ хийгдэж эхэлсэн бөгөөд тус оноос Нүүр Амны Гажиг Засал (НАГЗ)-ын тасагт хандсан үйлчлүүлэгчдийн тоо болон зонхилон тохиолдож буй зуултын гажиг болоод эмчилгээний төрлийг судлаагүй байгаа нь бидний энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Бид АШУҮИСийн НАСТЭ-ийн НАГЗ-ын тасагт хандсан үйлчлүүлэгчдийн шүд, эрүү нүүрний ясны гажгийн байдлыг тодорхойлох зорилгын хүрээнд НАСТЭ-ийн НАГЗ-ын тасагт 2011-2020 оны хооронд үйлчлүүлсэн үйлчлүүлэгчдийг судалгаанд нас харгалзахгүйгээр хамруулан судалгааг дескриптив судалгааны аргаар хийж гүйцэтгэлээ. Үйлчлүүлэгчдийн карт болон фото зураг, шүдний загвар, хэмжилт хийсэн хуудас ашигласан. Үр дүн: НАСТЭ-ийн НАГЗ-ын тасгаар 2011-2020 онд үйлчлүүлсэн 2186 үйлчлүүлэгчдийн дундаж нас 11.45±6.16 байсны 40.4% (886) нь эрэгтэй, 59.6% (1300) нь эмэгтэй байв. Шинээр гажиг заслын эмчилгээнд орсон үйлчлүүлэгчид 2017, 2018 онуудад хамгийн ихээр хандсан буюу 2017 онд 545, 2018 онд 531 үйлчлүүлэгчид тус тус ханджээ. Үйлчлүүлэгчдийн дундаж овербайт (overbite) 1.86 мм, овержет (overjet) 2.1 мм байсан бол зуултын гажгийн байдлыг үнэлэхэд Энглийн 1-р хэв шинжийн зуулт 51.1%,2-рхэв шинжийн 27.5%, 3-р хэв шинжийн 20.7%, ясны гаралтай 1-р хэв шинжийн 35.1%, 2-р хэв шинжийн 19.3%, 3-р хэв шинжийн 45.59%-ийг тус тус эзэлж байна. Гавлын суурь ясны хавтгайг хоншоор ба эрүүний хавтгайтай харьцуулсан өнцгүүд SNA-79.480, SNB75.160, ANB-1.670, харин хоншоорын шүдний эгнээний нумын уртын дундаж зөрүү ALD нь -4.34 мм, эрүүний ALD нь -0.77 мм байв. АШУҮИС-ийн НАСС-ийн НАГЗ-ын тасагт нийт 33 төрлийн зэмсэг эмчилгээ хийгдсний 40.1% нь авагддаг зэмсгийн эмчилгээ байна. Дүгнэлт: НАСТЭ-ийн НАГЗ-ын тасагт үйлчлүүлэх үйлчлүүлэгдийн тоо болон эмчилгээний төрөл жил ирэх тусам нэмэгдэж байгаагаас гадна шинээр хандаж буй үйлчлүүлэгчдийн тоо болон эдгээр үйлчлүүлэгчдэд хэрэглэгдэж буй зэмсгийн эмчилгээний төрөл нэмэгдсэн байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Б.Оюунжаргал, Б.Од
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
