Монгол эрэгтэйчүүдийн дунд Chlamydia trachomatis халдварын тархалтыг тодорхойлсон дүн
Түлхүүр үг:
Эрэгтэй үргүйдэл, Aстенозоосперм, Гадаад шалтгаан, ХалдварХураангуй
Эрэгтэйчүүдийн үргүйдэлд бэлгийн замаар дамжих халдвар чухал нөлөөтэй байдаг. Ийм халдваруудаас Chlamydia trachomatis нь үргүйдэлд илүү нөлөө үзүүлдэг болохыг олон судалгаанууд баталсаар байна. Иймд бид Chlamydia trachomatis–ийн халдварыг эрэгтэйчүүдэд илрүүлж, үргүйдлийн түвшинтэй харьцуулахаар зорилоо. Судалгааг 2017 оны 12-р сараас 2019 оны 2-р сар хүртэл ‘’Алтан жор’’ Андрологи клиник лаборатори болон АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Молекул биологи-Удам зүйн тэнхимийг түшиглэн хийж гүйцэтгэсэн бөгөөд эмнэлэгт суурилсан нэг агшингийн судалгааны хэлбэрээр явууллаа. Спермограммын шинжилгээг 2010 оны ДЭМБ-ын боловсруулсан агуулгын дагуу хийж тодорхойлсон. Chlamydia trachomatis-ийн хадварыг фермент холбоот эсрэгбиеийн урвалаар илрүүллээ. Судалгаанд нийт 1914 үйлчлүүлэгч спермограммын шинжилгээнд хамрагдсанаас нормозоосперм хэлбэр буюу эрүүл 1181 хүн (61.7%), үүнээс Chlamydia trachomatis-ийн халдвартай 339 хүн буюу 17.7% байна. Харин үрийн шингэний шинжилгээгээр ямар нэг өөрчлөлттэй 733 хүн (38.3%), үүнээс Chlamydia trachomatis-ийн халдвартай 232 хүн буюу 12.12% тогтоогдлоо. Эдгээрээс үндэслэн үргүйдэлтэй Монгол эрэгтэйчүүдийн дунд Chlamydia trachomatis-ийн халдвар өндөр байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Ц.Алтансүх
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
