Монгол саримс (Allium sativum L) - ны хандны ходоодны шархлааны эмгэг загварт үзүүлэх нөлөө
Түлхүүр үг:
Allium sativum L, Ходоодны шархлаа, Саримсны хандХураангуй
Энэхүү судалгааны ажлаар Монгол саримсны хандны ходоодны шархлаанд үзүүлэх нөлөөллийг судлахыг зорилоо. Саримсны дээжийг 70%-ийн этилийн спиртэнд хандалж, хөлдөөн хатаах аргаар хуурай ханд гарган авсан. Туршилтын амьтны ходоодны гялтан бүрхүүлд (Окабэ,1971) аргачлалын дагуу ходоодны шархлааны ацетатын эмгэг загвар үүсгэв. Судалгаанд Вистар үүлдрийн 27 толгой харх авч 3 бүлэгт хуваан 1-р бүлэгт саримсны хандыг 250мг/кг тунгаар, 2-р бүлэгт 500мг/ кг тунгаар, 3-р бүлэг буюу сөрөг хяналтын бүлэгт нэрмэл ус уулгав. Туршилтын 7,14 болон 21 дэх хоногуудад ходоодны эдийн дээж авч шархлааны нөхөн төлжилтийг тодорхойлов. Судалгаанд авсан хоёр тун нь 7 болон 14 дэх хоногт ходоодны шархлааны эдгэрэлтэнд нөлөө үзүүлсэн бөгөөд 21 хоногийн дараа ходоодны хучуур эсүүд нь шинэ залуу эсүүдээр нөхөн төлжигдөж шархлаа бүрэн эдгэрсэн. Монгол саримсны ханд нь ходоодны шархлааны эдгэрэлтийг сайжруулж, нөхөн төлжилтийг дэмжих үйлдэлтэй байна гэж үзсэн.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Д.Адилзаяа
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
