Зоонозын халдварт өвчний өнөөгийн байдалд хийсэн дүн шинжилгээ
Түлхүүр үг:
Хүний өвчлөл, Сэжигтэй болон батлагдсан тохиолдол, Зоонозын халдварХураангуй
2011-2020 оны байдлаар хүний зоонозын халдвартай хүний өвчлөлийн сэжигтэй 7923 тохиолдол бүртгэгдсэний 2215 (27.9%) нь тархвар судлал, эмнэлзүйн шинж тэмдэг, лабораториийн шинжилгээгээр (Нян судлал, ийлдэс судлал, ELISA, RT-PCR түргэвчилсэн шиннжилгээ) онош батлагдсан байна. Хүний зоонозын өвчлөлийн батлагдсан нийт 93.7 хувийг хачигт халдвар эзэлж байна. Жилд дунджаар хумхаа болон денге өвчний 1-2 тохиолдол голомтот улс орноос Монгол улсад зөөвөрлөгдөн бүртгэгддэг. Тарваган тахал, боом, бэтэг зэрэг нутагшмал зоонозын халдварт өвчин нийт халдварын 6.3% -ийг эзэлж байгаа хэдий ч эдгээр халдваруудын нийгэм эдийн сөрөг нөлөө үзүүлэх хүчин зүйлс болж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
