Артерийн гипертензийн үед цус шингэлэгч 4-ийн үзүүлэх нөлөөг биеийн өвөрчлөлөөс хамааруулж судалсан дүн
Түлхүүр үг:
Биеийн өвөрчлөл, Артерийн гипертенз, Биеийн жингийн индексХураангуй
Монгол анагаах ухааны онолоор “Биеийн өвөрчлөл” нь эцэг эхийн дусал нийлэн үр хөврөл тогтож, бойжих явцад бүрэлдэх ба амьдралын туршид тухайн бодгалийн онцлогыг тодотгох төрөлх чанар болдог. Өвөрчлөл нь хүний биеийн эрүүл чийрэг байх, өвчин эмгэгт өртөх, эс өртөхөд нөлөөлдөг. Зорилго: Цус шингэлэгч 4-ийн бие махбодид үзүүлэх нөлөөг артерийн гипертензийн үед биеийн өвөрчлөлаөөс хамааруулан судлах. Арга аргачлал: Артерийн даралт 2-оор зэргээр ихэсдэг, бай эрхтний зүгээс гэмтэл илрээгүй хүмүүсийг санамсаргүй түүврийн аргаар сонгож Цус шингэлэгч 4-ийг 1.5 граммаар өдөрт 2 удаа 14 хоногийн турш өглөө, оройдоо уулгав. Эмчилгээ эхлэхийн өмнө болон эмчилгээ дууссаны дараах 14, 28 дахь хоногуудад биеийн жин болон артерийн даралтыг хэмжив. Үр дүн: Цус шингэлэгч 4 нь артерийн гипертензийн үед эмчилгээний өмнөхтэй харьцуулахад эмчилгээний 14 болон 28 дахь хоногуудад шараас бусад өвөрчлөлд биеийн жингийн индексийг статистик ач холбогдол бүхий ялгаатайгаар (p≤0.05) бууруулав. Эмчилгээний өмнө систолын дундаж даралтын 140.75±12.70, диастолын даралт 91.25±8.25 мм.муб байсан бол Цус шингэлэгч 4-ийг ууж хэрэглэснээс хойшхи 14 дэх хоногт систолын даралт 131.75±12.17, диастолын даралт 86.00±7.54 мм.муб, эмчилгээний 28 дахь хоногт систолын даралт 125.00±11.00. диастолын даралт 79.50±6.05 мм.муб хүрч (p≤0.00001) багассан байв. Дүгнэлт: Артерийн гипертензийн үед биеийн өвөрчлөлөөс хамаарч даралт ялгаатай ихэсдэг. Цус шингэлэгч 4 нь биеийн өвөрчлөл болон хүйснээс хамаарч биеийн жингийн индексийг ялгаатайгаар, өвөрчлөлийн хэлбэрээс үл хамааран артерийн даралтыг буулгах нөлөө үзүүлэв.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Д.Цэрэндагва
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
