Коронавируст халдвар (COVID-19)-ын үеийн элэгний эмгэгтэй холбоотой өвчлөлийн үед авах арга хэмжээ
Хураангуй
. COVID-19 цар тахлын үеийн энэхүү зааварчилгаа нь нийт гастроэнтеролог болон мэргэшил олгох дамжааны суралцагсадад зориулагдсан. Энэхүү өгүүлэл нь Ковид-19 –ын халдвар оношлогдсон архаг болон цочмог элэгний үрэвсэлтэй өвчтөнд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулаж зорилгоор хийгдсэн эмч нарт боловсрол олгож буй бүтээл юм. Өгүүллийг АШУҮИС, АУС-ийн ХБЭС-ын Тэнхмийн багш нар боловсруулан гаргалаа. Элэгний архаг өвчтэй хүмүүсийн халдвар авах эрсдэл. Элэгний архаг өвчтэй өвчтөнүүд SARS-CoV-2-ийн халдварт илүү өртөмтгий байгаа эсэх нь тодорхойгүй байна. Гэвч цөсний болон элэгний хучуур эдийн эсүүдэд ангиотензин хувиргадаг фермент 2 рецептор байдаг тул элэг нь SARS-CoV-2-ийн халдварт өртөмтгий байж болно. SARS-CoV-2 вирус нь ACE2 рецептортой холбогдож, бай эрхтнээ гэмтээдэг1-3. Хүнд хэлбэрийн COVID-19 болон нас баралт. Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн мэдээллэснээр элэгний архаг өвчтэй эсвэл дархлаа дарангуйлагдсан өвчтөнүүдэд COVID19-ийн хүнд хэлбэрийг тусах эрсдэл өндөр байдаг гэж мэдэгдсэн ба энэ талын мэдээлэл судалгаа бага байна4. Ямар нэгэн шалтгаантай элэгний архаг өвчтэй өвчтнүүд. Урьдчилсан мэдээллээс үзэхэд элэгний өвчлөл нь COVID-19-тэй өвчтөнүүдийн хувьд муу үр дүн авчирч байна5-9. COVID-19 өвчтэй 2780 өвчтөнд хийсэн судалгаанд (элэгний архаг өвчтэй 250 өвчтнийг оролцуулсан) элэгний архаг өвчтэй өвчтөнүүдийн нас баралт элэгний өвчлөлгүй хүмүүстэй харьцуулахад харьцангуй өндөр байв ( [RR] 2.8, 95% CI 1.9-4.0)5. Элэгний архаг өвчтэй өвчтөнүүдийн дунд архины бус шалтгаант элэгний эмгэг (NAFLD) ба архины стеатогепатит (NASH) нь хамгийн түгээмэл шалтгаан юм. Мөн элэгний хатууралтай өвчтөнүүд элэгний өвчингүй бүлэгтэй харьцуулахад нас баралтын эрсдэл өндөр байсан (RR 4.6, 95% CI 2.6-8.3). Нас баралтын эрсдэл нь нас, арьсны өнгө, никотины хэрэглээ, биеийн жингийн индекс,
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Д. Даваадорж, Н. Бира, С. Бадамжав, А. Энх-Амар, М. Бадрах
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
