Хавдартай хүүхдийн сувилахуйн тусламжийн орчин үеийн чиг хандлага

Зохиогчид

  • Я.Энхжаргал АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль Зохиогч
  • Ч.Энхтуул АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль Зохиогч
  • Д.Нямсүрэн Монголын Сувилагчдын Нийгэмлэг Зохиогч

Түлхүүр үг:

Хүүхдийн хорт хавдар, Сувилахуйн тусламж, Нотолгоонд суурилсан сувилахуй

Хураангуй

Дэлхий дахинд хүүхдийн хорт хавдрын тархалт нэмэгдэж буйтай холбоотойгоор сувилахуйн тусламжийн хэрэгцээ болон чанарыг нэмэгдүүлэхээс гадна сувилахуйн судлаачдын нотолгоонд суурилсан тусламж сайжирч байна. Хорт хавдартай хүүхдэд үзүүлэх сувилахуйн тусламжийн сүүлийн үеийн чиг хандлага нь мэргэшсэн олон мэргэжлийн багаар гэр бүл төвтэй тусламж, бүртгэл мэдээллийн системийг төгөлдөржүүлэх, нийгэм, хамт олны оролцоог нэмэгдүүлэх, анхан шатанд технологид суурилсан тусламж үйлчилгээ, эмийн бус үйлчилгээнд төвлөрч байна.Түүнчлэн эмчилгээний гаж нөлөөнөөс үүдэлтэй хордлогоос сэргийлэх аргад хүүхдийн болон эцэг эхийн сэтгэл зүйн онцлогт тохируулан сургах, хавдрын эмчилгээг орхигдуулахгүй байлгах нь сувилагчдын нэн анхаарах тусламж юм. Хорт хавдартай хүүхдэд хүртээмжтэй сувилахуйн тусламж үзүүлэхдээ мэргэшсэн сувилагч, мэргэшсэн олон мэргэжлийн багаар ажиллаж, мэргэшсэн багт тасралтгүй сургалт шаардлагатай болохыг ОУ-ын Сувилагчдын Нийгэмлэг, ДЭМБ-ээс зөвлөмж болгосон байдаг.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-04-06

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл