Монгол улсад үндэсний сувилагч мэргэжилтэн бэлтгэсэн түүхэн үндсийг судлах нь

Зохиогчид

  • Б.Буяндэлгэр АШУҮИС, СС Зохиогч
  • Д.Баттогтох АШУҮИС, СС Зохиогч

Түлхүүр үг:

Сувилахуйн түүх Сувилахуйн боловсрол, Сувилахуйн хүний нөөц Сувилахуйн сургууль

Хураангуй

Монгол улсад сувилагч мэргэжилтэн бэлтгэх болсон нь тухайн үеийн нийгэм-улс төр, түүхийн зайлшгүй шаардлагаас үүдэлтэй бөгөөд уг үйл явцын үндсэн шалтгаан, тэдгээрт нөлөөлсөн хүчин зүйлүүдийг тодруулах нь ач холбогдолтой. Тиймээс бид Монгол улсын сувилахуйн салбарын үндэсний боловсон хүчин бэлтгэх тогтолцоо бүрэлдэж эхлэсэн үеийн түүхийг судлах зорилго дэвшүүлсэн юм. Энэ хүрээнд нэгдүгээрт: Монгол оронд орчин цагийн сувилахуйн нөлөө хэрхэн тусаж байсныг тоймлох, хоёрдугаарт: ХХ зууны эхэн үеийн эмнэлгүүдийн сувилахуйн боловсон хүчин бэлтгэхэд үзүүлсэн нөлөөг тодруулах, гуравдугаарт: сувилахуйн чиглэлээр үндэсний боловсон хүчин бэлтгэж эхлэсэн түүхийг судлах зорилтуудыг тавьсан. Судалгааны үр дүнгээс үзэхэд, Монголын уламжлалт нийгэмд сувилахуйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж ирсэн тогтолцоо байгаагүй нь тухайн үед байсан оточ нар нь хүртээмжгүй байснаас гадна албан ёсны боловсролын тогтолцоо бүрэлдээгүй байсантай холбоотой. XX зууны эхэн үед Монгол оронд нээгдсэн эмнэлгүүд нь орчин цагийн сувилахуйн боловсон хүчин бэлтгэх тогтолцоог бүрэлдүүлэн бий болгоход ихээхэн нөлөө үзүүлсэн. 1929 онд орчин цагийн сувилахуйн ухаанаар мэргэшсэн үндэсний боловсон хүчнийг сургалтын байгууллагад түшиглэн бэлтгэж эхэлсэн нь өнөөгийн манай улсын сувилахуйн боловсрол олгох тогтолцооны эхлэл байлаа.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-04-06

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл