ХДХВ-ийн халдвартай хүн амд чиглэсэн үйлчлүүлэгч төвтэй тусламж, үйлчилгээний байдал

Зохиогчид

  • Д.Хулан Зохиогч
  • Г.Хишигдэлгэр Зохиогч
  • Ч.Ууган-Оюун Зохиогч
  • А.Индра Зохиогч
  • С.Эгшиглэн Зохиогч
  • Х.Даваажав Зохиогч
  • Г.Гантуяа Зохиогч
  • В.Нямцэнгэл Зохиогч

Түлхүүр үг:

ХДХВ, ДОХ, Ялгаварлан гадуурхалт, Нууцлал, Хүн төвтэй тусламж үйлчилгээ

Хураангуй

Үндэслэл: ХДХВ-ийн халдвартай хүмүүст үзүүлэх тусламж үйлчилгээг "Хүн төвтэй" (client-centered) загварт шилжүүлэх нь эмчилгээний үр дүнг дээшлүүлэх, халдварын тархалтыг хянах гол арга юм. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж болон үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг бодитой үнэлэх нь тусламж үйлчилгээний стратеги төлөвлөлтийг сайжруулахад чухал ач холбогдолтой. Зорилго: ХДХВийн халдвартай хүн амын дунд "хүн төвтэй" эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг тодорхойлоход чиглэсэн. Арга, аргачлал: Судалгааг байгууллагад суурилсан агшингийн загвараар гүйцэтгэв. Судалгаанд 50 үйлчлүүлэгч, сонгогдсон эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн удирдах ажилтаныг сайн дурын үндсэн дээр хамруулж, асуумжийн дагуу ярилцаж мэдээлэл цуглуулсан. Асуумжийн баталгаат чанар (Кронбахын Альфа) 0.673-0.783 гарсан. SPSS 23.0 программ ашиглан үр дүнг дескриптив аргаар боловсруулсан. Тоон үзүүлэлтүүдэд арифметик дундаж утга, стандарт хазайлт тооцон p=<0.05 тохиолдолд статистик үнэн магадлалтай гэж дүгнэв. Үр дүн: ХДХВ-ийн халдвартай үйлчлүүлэгчид үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ ХӨСҮТ-д хэт төвлөрсөн (цусны шинжилгээ 96.8%, хэвтэн эмчлүүлэх 71.4%) байна. Нийт үйлчлүүлэгчдийн 84% нь ХӨСҮТөөс бусад байгууллагад тусламж авах хэрэгцээтэй байгаагаас доторын эмчийн үзлэг, шинжилгээ (32%), шүд (14%), мэс заслын үйлчилгээ (14%) хамгийн их эрэлттэй байна. Тусламж авахад тулгарч буй бэрхшээлийн 75%-ийг халдварын статустай холбоотой ялгаварлан гадуурхалт эзэлж байгаа ба 18% нь эмнэлгийн мэргэжилтний хандлагаас шалтгаалжээ. Байгууллагуудын 56.7% нь ХДХВ-ийн талаар сургалт явуулаагүй, зөвхөн 40% нь үйлчилгээ үзүүлэх ганцаарчилсан орчин бүрдсэн байна. Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжид үйлчилгээ үзүүлэгчийн харилцаа хандлага (R=0.614) болон нууцлал (R=0.578) шууд хүчтэй хамааралтай (р=0.0001) байна. Дүгнэлт: ХДХВ-ийн тусламж үйлчилгээ ХӨСҮТ-д хэт төвлөрсөн, анхан болон лавлагаа шатлалын эмнэлгүүдийн бэлэн байдал хангалтгүй байна. "Хүн төвтэй" үйлчилгээг төлөвшүүлэхэд эмнэлгийн мэргэжилтний харилцаа, хандлагыг сайжруулах, нууцлалыг хангах, тасралтгүй сургалт явуулах нэн шаардлагатай байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: А.Индра, В.Нямцэнгэл

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-04-28

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл