Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үеийн ионжуулагч цацрагт тав хүртэлх насны хүүхдийн өртөлт

Зохиогчид

  • Э.Есү Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар Зохиогч
  • Б.Эрдэнэбулган Үндэсний оношилгоо эмчилгээний төв Зохиогч
  • Д.Агиймаа АШУҮИС, Хүүхдийн Анагаахын Тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Ионжуулагч цацраг, Рентген шинжилгээ, Эрүүл мэндийн үйлчилгээ, Хүүхэд

Хураангуй

Үндэслэл: Дэлхий дахинд нэг хүн жилд дунджаар 1.5-3.5 миллзиверт (мЗв/жил)1 ионжуулагч цацрагийн нөлөөлөлд өртдөг. Цацрагийн стохастик нөлөөлөл нь хүүхдэд 20 гаруй төрлийн хорт хавдар үүсэх эрсдэл болдог. Зорилго: Тав хүртэлх насны хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үеийн ионжуулагч цацрагт өртөлтийн байдлыг судлах. Материал арга зүй: Судалгааг 2020 05 15-2020 08 15-ны өдрийн хооронд ЭХЭМҮТ, ГССҮТ, ба дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийг түшиглэн аналитик судалгааны агшингийн загварыг ашиглан, тав хүртэлх насны 149 хүүхэд, 149 асрамжлагчийг хамруулсан. Судалгааны үр дүнгийн статистик боловсруулалтыг SPSS 26.0 программыг ашиглан хийж гүйцэтгэв. Үр дүн: Рентген шинжилгээний давтамж амьдралын турш 10 хүртэл байсан бөгөөд 47.3% нь 2 ба түүнээс олон удаа, харин өвчний улмаас нэг удаа эмнэлэгт хандах, хэвтэн эмчлүүлэх хугацаандаа 1-3 удаа рентген шинжилгээ хийлгэж, дунджаар 0.28±0.2 мЗв тун ионжуулагч цацрагийн ачаалалд өртжээ. Асрамжлагчдын мэдлэг 52.8 (76) хувьд бага байсан ба энэ нь хүүхдийн ионжуулагч цацрагт өртөх эрсдэлийг 3.9 дахин нэмэгдүүлдэг байна. Дүгнэлт: Хүүхдийн ионжуулагч цацрагийн өртөлтийн давтамж өндөр байв. Рентген шинжилгээний нөлөөллийн талаарх асрамжлагчийн мэдлэг хангалтгүй. Энэ нь хүүхдийн ионжуулагч цацрагт өртөх эрсдлийг нэмэгдүүлдэг байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Д.Агиймаа

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-04-06

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл