Хөхний хорт хавдрын үеийн HER2 генийн оношилгоо

Зохиогчид

  • Э.Цолмончимэг АШУҮИС Зохиогч
  • Г.Болор-Эрдэнэ ХСҮТ Зохиогч
  • Б.Энхжаргал ХСҮТ Зохиогч
  • Ж.Сарантуяа АШУҮИС Зохиогч
  • Б.Мөнхцэцэг АШУҮИС Зохиогч

Түлхүүр үг:

Иммуногистохими, Байран эрлийзжүүлэг арга, оношилгоо

Хураангуй

Үндэслэл: Хөхний хавдартай эмэгтэйчүүдэд HER2 генийн идэвхижлийг тодорхойлсноор өвчтний эмчилгээний төлөвлөгөөг боловсруулах цаашлаад өвчтний тавиланг сайжруулах ач холбогдолтой байдаг1. Учир нь HER2 хэт идэвхижилтэй хөхний хавдартай өвчтөнүүдэд tanstuzumab, lapatinib, бай эмчилгээг сонгон, стандарт хими эмчилгээтэй хамт хавсран хэрэглэдэг байна2,3. Одоогоор манай орны хавдар судлалын практикт энэхүү генийн судалгаа цөөхөн байгаа нь бидний судалгааны ажлын үндэслэл болсон юм. Зорилго: Монгол улсад оношлогдсон хөхний хорт хавдартай эмэгтэйчүүдэд HER2 оношилгооны алгоритмд хамаарагдах уураг (IHC) болон генийн идэвхжлийг (ISH) тогтоох. Материал арга зүй: Судалгааг Хавдар Судлалын Үндэсний Төвийн Эмгэг Судлалын тасгийн 2017-2018 онуудад хөхний хорт хавдраар оношлогдон хөх тайрах хагалгааны 30 архивын материалууд дээр ажилласан ба эмгэг судлалын үнэлгээг формалинд бэхжүүлсэн эдийн парафин цутгамаг дээр гемотоксилин-эозины будаг ашиглан иммуногистохими (IHC) шинжилгээ хийж гүйцэтгэсэн. Иммуногистохимийн урвалыг тооцохдоо ASCO/CAP-ийн үнэлгээний удирдамжийн дагуу үнэлгээг өгнө4. HER2 уураг эргэлзээтэй буюу хоёр нэмэх (2++) үр дүнтэй гарсан хоёр тохиолдолд, мөн IHC шинжилгээгээр эерэг гэж батлагдсан гурван нэмэх (3+++) нэг тохиолдолд хяналт болгон байран эрлийзжүүлгийн аргаар (ISH) генийн идэвхжлийг тогтоож үзлээ. Үр дүн: Судалгаанд хамрагдсан 30 архивын материалуудад HER2 рецептор үнэлэх иммуногистохимийн шинжилгээ хийхэд 9% нь эерэг (+++), 6.6% эргэлзээтэй (++), үлдсэн хувь нь сөрөг (+ ба -) ялгарал муу эсийн хавдрууд байлаа. Бид эргэлзээтэй 2 дээж болон эерэг нэг дээжинд IHC шинжилгээ хийж үзэхэд эргэлзээтэй (2++) нэг өвчтөн болон, эерэг хариу гарсан (3+++) өвчтөнд HER2 генийн олшрол тодорхойлогдсон. Иймээс бидний судалгааны үр дүн нь нийт 30 дээжнээс 4 буюу 13.3% нь эерэг хариу гарсан байна. Дүгнэлт: Иммуногистохимийн шинжилгээгээр нийт 30 дээжний 13.3% нь эерэг байгаа нь Монгол оронд HER2 эерэг бай эмчилгээ шаардлагатай тохиолдол харьцангуй их байгаа нь ажиглагдаж байна. Иммуногистохими болон эрлийзжүүлгийн шинжилгээний дүнгээс харахад хөхний хавдрын оношилгоонд иммуногисохими болон гибриджүүлэг, молекул генетик цогц оношилгооны алгоритм зайлшгүй шаардлагатайг харуулж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-04-06

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл