Хамрын дайвар хөндийн дурангийн мэс заслын дараа эмчлүүлэгчийн амьдралын чанарыг судалсан дүн

Зохиогчид

  • Э.Алтандөш УНТЭ, Чих Хамар Хоолой Судлал Мэс Заслын Тасаг Зохиогч
  • Э.Баярмаа АШУҮИС, Био-АС Зохиогч
  • Л.Баярмагнай АШУҮИС, НЭМС Зохиогч
  • Н.Ган-Эрдэнэ УНТЭ, Чих Хамар Хоолой Судлал Мэс Заслын Тасаг Зохиогч
  • М.Янжинлхам УНТЭ, Чих Хамар Хоолой Судлал Мэс Заслын Тасаг Зохиогч
  • Э.Дугарсүрэн УНТЭ, Чих Хамар Хоолой Судлал Мэс Заслын Тасаг Зохиогч
  • П.Ганчимэг АШУҮИС, АУС Зохиогч
  • Л.Бямбасүрэн УНТЭ, Чих Хамар Хоолой Судлал Мэс Заслын Тасаг Зохиогч

Түлхүүр үг:

Хамрын дайвар хөндий, Дурангийн мэс засал, Амьдралын чанар, Хамрын дайвар хөндийн архаг үрэвсэл

Хураангуй

Үндэслэл: Хамрын дайвар хөндийн архаг үрэвсэл (ХДХАҮ) нь чих хамар хоолойн практикт элбэг тохиолддог, олон хүчин зүйлээс шалтгаалсан, архаг дахилтат, хувь хүний амьдралын чанар болон хөдөлмөрийн бүтээмжийг бууруулдаг, эмчилгээний өртөг өндөртэй өвчин юм1. Зорилго: Улсын нэгдүгээр төвийн эмнэлэгт хамрын дайвар хөндийн дурангийн мэс заслаар эмчлүүлэгчдийн эрүүл мэндийн байдлыг хагалгааны өмнөх болон дараах эмнэлзүйн асуумжаар үнэлж, амьдралын чанарыг судлах. Материал арга зүй: УНТЭ-ийн ЧХХМЗТасагт 2019 оны 11 сараас 2020 оны 11 сард Хамрын дайвар хөндийн архаг үеийн дурангийн мэс засалд орсон 17-73 насны 200 эмчлүүлэгчийг судалгаанд хамруулсан. Үр дүн: Бидний судалгаанд эрэгтэй 112 (56%) эмэгтэй 88 (44%) нийт 200 эмчлүүлэгч хамрагдсан. Эмчлүүлэгчдийн дундаж наслалт 38.4±13.9. Хүйсийн харьцаагаар авч үзвэл эрэгтэй:эмэгтэй=1.27:1 тус тус байлаа. Дүгнэлт: 1.УНТЭ-т хамрын дайвар хөндийн дурангийн мэс заслаар эмчлүүлэгчдийн хагалгааны үргэлжлэх хугацаа багасаж, 93% нь хүндрэлгүй, олон хөндийг хамарсан мэс засал дийлэнх хувийг эзэлж байв. 2. Хамрын дайвар хөндийн дурангийн мэс заслаар эмчлүүлэгчдийн эрүүл мэндийн байдлыг үнэлэхэд хэсэг газрын болон сэтгэлзүйн зовиур хагалгаанаас хойш 1 сарын дараа статистик ач холбогдол бүхий сайжирч, амьдралын чанарыг (p<0.0001) дээшлүүлсэн байв.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-04-06

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл