Сийвэн дэх улаан эсийн тархалтын өргөн, преальбумины түвшин ба зүрхний архаг дутагдлын хүндийн зэргийн хамаарал
Түлхүүр үг:
Зүрхний архаг дутагдал, Улаан эсийн тархалтын өргөн, Зүүн ховдлын цацалтын эзэлхүүн, Зүүн ховдлын диастолын төгсгөл үеийн хэмжээ, Пре-альбуминХураангуй
Зорилго: Зүрхний архаг дутагдал (ЗАД)-тай өвчтөнүүдэд цусны улаан эсийн тархалтын өргөн (УЭТӨ) ба пребальбумины (ПАБ) хэмжээ нь зүрхний үйл ажиллагааны өөрчлөлтийн зэрэгтэй хамааралтай эсэхийг судлах, ЗАД-тай өвчтөнүүдийн оношлогоо, эмчилгээ, тавилангийн үнэлгээний шинэ санаа эрэлхийлэх. Арга зүй: 2017 оны 12-р сараас 2018 оны 12-р сар хүртэл Бэйхуа Их Сургуулийн эмнэлгийн хэвтэн эмчлүүлэгч ЗАД-тай 146 өвчтөнийг сонгон, зүүн ховдлын цацалтын эзэлхүүн (ЗХЦЭ), зүүн ховдлын диастолын төгсгөл үеийн хэмжээ (ЗХДТҮХ), улаан эсийн үзүүлэлтүүд, Нью-Йоркийн зүрхний нийгэмлэгийн ангиллыг (НЗНА) харгалзан тус тус 4 бүлэг, ПАБ үзүүлэлтийг харгалзан 2 бүлэгт хуваан, бүлэг хооронд зүрхний үйл ажиллагааны түвшин ба УЭТӨ, ПАБ хоорондын хамаарлыг харьцуулан судалсан. SAS9.4 статистикийн программ ашиглан мэдээлэл боловсруулалтыг хийсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын ЗХЦЭ болон УЭТӨ үзүүлэлтүүд нь хоорондоо статистик ач холбогдол бүхий урвуу хамааралтай (P <0.001), ЗХДТҮХ болон УЭТӨ нь шууд хамааралтай (P <0.01) байв. Мөн ЗХЦЭ, ПАБ үзүүлэлтүүд нь ач холбогдол бүхий шууд хамааралтай (P <0.001) байлаа. ПАБ түвшин нь УЭТӨ-ний түвшинтэй урвуу хамааралтай байна. УЭТӨ-ний үзүүлэлт нэг хувиар нэмэгдэхэд эмнэлэгт хэвтэх ор хоног 1.32 дахин нэмэгдсэн. Дүгнэлт: 1. УЭТӨ-ийн хэмжээ хэвийнээс их болох нь зүрхний үйл ажиллагаа муудаж байгааг илтгэж болно. 2. УЭТӨ ба өндөр мэдрэг-Ц-урвалжит уургын хэмжээ хооронд хүчтэй харилцан хамаарал байсан бөгөөд зүрхний архаг дутагдалтай өвчтөнүүдийн УЭТӨ-ийн хэмжээ ихсэх нь үрэвслийн урвалтай холбоотой байж болохыг харуулж байна. 3. ПАБ түвшин нь зүрхний архаг дутагдалтай өвчтөнүүдийн зүрхний үйл ажиллагааны өөрчлөлттэй холбоотой аажмаар буурах хандлагатай. 4. УЭТӨ-ийн өсөлт ба эмнэлэгт хэвтэх хугацааны хоорондох хамааралаас УЭТӨ нь ЗАД-ын тавилангийн нэг үзүүлэлт байж болох нь харагдаж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
