Өндгөвч уйланхайжих хам шинжтэй эмэгтэйчүүдийн андроген, өлөн үеийн глюкоз, лептин дааврын хамаарлыг судалсан дүн

Зохиогчид

  • Д.Рэнцэнханд АШУҮИС, АУС, Эх барих, Эмэгтэйчүүд судлалын тэнхим Зохиогч
  • Ш.Эрхэмбаяр АШУҮИС, Био-АС, Биохимийн тэнхим Зохиогч
  • М.Сосорбурам Гайхамшигт эмэгтэйчүүд эмнэлэг Зохиогч
  • Э.Одхүү RMC үр шилжүүлэн суулгах үндэсний төв Зохиогч
  • Д.Өнөржаргал Нийслэлийн Өргөө амаржих газар Зохиогч
  • Ж.Мөнхцэцэг АШУҮИС, Био-АС, Биохимийн тэнхим Зохиогч
  • Б.Болорчимэг АШУҮИС, АУС, Эх барих, Эмэгтэйчүүд судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Андроген, Өлөн үеийн глюкоз, Лептин, ӨУХШ

Хураангуй

Өндгөвч уйланхайжих хам шинж нь эмэгтэйчүүдэд андроген даавар, өлөн үеийн глюкоз, лептин дааврыг харьцуулан судалсан юм. Энэхүү судалгааг тохиолдол хяналтын судалгааны загвараар Улаанбаатар хотын 18-35 насны хүмүүсийг хамруулж, асуумж авч антропометрийн хэмжилт хийн, өлөн үеийн глюкоз, лептин дааврын хэмжээг тогтоосон.Үндэслэл: Сүүлийн үед ӨУХШ-тэй эмэгтэйчүүдэд андроген, өлөн үеийн глюкоз, лептин дааврын түвшин нэмэгдэх хандлага ихтэй байна. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд нь таргалалт болон өөхний солилцооны алдагдал, даралт ихсэлт, чихрийн шижин болон инсулинд дөжрөл зэрэг олон тооны бодисын солилцооны эмгэг, зүрх судасны эмгэгээр өвчлөх эрсдэл өндөртэй болох нь тогтоогдсон. Сүүлийн үед ӨУХШ-тэй холбоотой судалгаа ихээр хийгдэж судлаачдын анхаарлын төвд байгаа боловч манай орны хэмжээнд энэ чиглэлийн судалгаа хангалтгүй байна. Материал ба аргазүй: Судалгаанд Улаанбаатар хотын Нийслэлийн өргөө амаржих газарт эмчийн үзлэг, хэт авиан шинжилгээ, дааврын шинжилгээгээр ӨУХШ онош батлагдсан 60, эрүүл 30 эмэгтэйг судалгаанд хамруулсан. Үр дүн: ӨУХШ-тэй эмэгтэйчүүдийн ийлдсэнд лептин даавар тодорхойлох судалгаанд хамрагдсан нийт 86 эмэгтэйчүүдээс 30 (34.8%) нь эрүүл, ӨУХШ-тэй БЖИ хэвийн 28 (32.5%) , ӨУХШ-тэй БЖИ илүүдэлтэй 28 (32.5%) эмэгтэйг тус бүр хамруулсан. Нийт судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийг насны бүлгээр ангилж үзвэл 20 хүртэлх насны 9 (10.5%), 21-25 насны 23 (26.7%), 26-30 насны 32 (37.2%), 31-35насны 22 (25.6%) байна. Дүгнэлт: ӨУХШ-тэй эмэгтэйчүүдийг эрүүл эмэгтэйчүүдтэй харьцуулахад өлөн үеийн сахар, лептин дааврын хэмжээ өндөр гарч байна. Мөн ӨУХШ-тэй эмэгтэйчүүдэд андроген даавар илүү ялгарч байна. Лептин даавар нь нас ахих тусам нэмэгдэж хандлагатай байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Ш.Эрхэмбаяр

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-04-06

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл