Өвдөгний хиймэл үе суулгах мэс заслын дараах хөдөлгөөн засал эмчилгээний зарим үр дүнг судалсан дүн
Түлхүүр үг:
Хөдөлгөөн засал, Өвдөгний үений далайц, Өвдөгний хиймэл үе суулгах мэс засалХураангуй
Үндэслэл: Дэлхийн хүн амын ойролцоогоор 40% нь 55-аас дээш насандаа өвдөгний архаг өвдөлттэй болж байгаа тухай олон тооны судалгааны ажилд тэмдэглэсэн байна. Үүнээс 5.8 сая нь өвдөлтөөс шалгаалсан чадвар алдалттай болж, 2.6 сая нь өвдөгний хиймэл үе суулгах мэс засалд ханддаг байна. Зорилго: Өвдөгний үе суулгах мэс заслын дараах өвдөгний үений далайцыг хөдөлгөөн засал эмчилгээнд хамрагдсан хоногтой уялдуулан судлах. Арга аргачлал: Судалгааны ажлын зорилтын хүрээнд 30-89 насны эр, эм хүйсийн өвдөгний хиймэл үе суулгах мэс засалд орсон нийт 153 хүний хөдөлгөөн заслын үнэлгээний хуудсанд ретроспектив судалгаа хийсэн. Үр дүн: Судалгаанд оролцогчдын өвдөгний үений далайц эмчилгээний дараа нэмэгдэж статистик ач холбогдолтой ялгаатай үр дүн гарлаа. (P<0.001). Дүгнэлт: Өвдөгний хиймэл үе суулгах мэс заслын дараах хөдөлгөөн засал эмчилгээ нь өвдөгний үений хөдөлгөөний далайц нэмэгдүүлэх үр дүнтэй байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
