Бамбайн сэдээх дааврын зарим үзүүлэлтүүд ба төрөлхийн анхдагч гипотиреозын скрининг
Түлхүүр үг:
Бамбай булчирхай, Төрөлхийн эмгэг, НярайХураангуй
Төрөлхийн анхдагч гипотиреозын скринингийг дэлхий дахинаа 80 гаруй улс орон хэрэгжүүлж байгаа ба 2000-4000 амьд төрөлтөд 1 тохиолдож байна. Судлагааг 2013-аас 2020 оныг дуустал 7 жилийн хугацаанд Улаанбаатар хотын амаржих газруудыг түшиглэн 22616 нярайг санамсаргүй түүврийн аргаар түүвэрлэж бамбайн сэдээх дааврын босго хэмжээг 20 IU/ml-р тооцож эерэг гарсан тохиолдолд сийвэнд бамбай булчирхайн даавруудыг шинжилсэн. 22616 нярайд төрөлхийн анхдагч гипотиреозын скрининг хийхэд төрөлхийн анхдагч гипотиреозтой 11 нярайг илрүүлсэн. 67 хүүхдийн бамбайн сэдээх дааврын хэмжээ өндөр гарсан ба давтан шинжилгээ хийхэд төрөлхийн анхдагч гипотиреозтой 11, түр зуурын гипотиреозтой 10 нярай байсан ба 46 тохиолдол нь хуурамч эерэг хариутай байлаа. Энэхүү скрининг шинжилгээний хугацаанд нийслэл хотод амьд төрсөн нярайн 10.3% нь хамрагдаж, эргэн дуудалтын хувь 0.03% байв. Иймд Улаанбаатар хотод төрөлхийн анхдагч гипотиреоз 2056 амьд төрөлтөнд 1 тохиолдож байна. Нярайн тээлтийн нас, төрөх үеийн жин бага байх үед бамбайн сэдээх дааврын түвшин өндөр, шинжилгээг төрсний дараах эхний 30 цагийн дотор авах, цусны дээжийг буруу авахад хуурамч эерэг хариу гарах нь их байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Ц.Алтантуяа
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
