Тархины вен синусын тромбоз
Түлхүүр үг:
Венографи, Толгой өвдөлт, Антикоагулянт, Гепарин, РивароксабанХураангуй
Үндэслэл: Тархины хураагуур судасны тогтолцоо дотроо цусан бүлэнгээр бөглөрөхийг тархины хураагуур судасны тромбоз гэнэ. Тархалт нь 1 сая хүн амд 11.6 тохиолдол бүртгэгддэг бөгөөд эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс 2 дахин илүү тохиолддог байна. Өвчтөнүүдийн 20–25%-д нас баралт болон хөдөлмөрийн чадвар алдалт үүсдэг. Толгой өвдөх нь түгээмэл илэрдэг шинж тэмдэг учир өвдөлтийн хүч, байрлал, бодит үзлэгт тулгуурлан ялган оношлох нь нэн чухал. Энэхүү тохиолдол нь MRI венаграфи шинжилгээнд тулгуурлан эрт илрүүлж, зохих эмчилгээг цаг алдалгүй хийсэн нь тархины саггитал синус дахь бүлэнг уусгаж цаашдын гарч болох хүндрэл, хөдөлмөрийн чадвар алдагдалтаас урьдчилан сэргийлж чадсан. Эмчилгээнд тарилгаар өндөр болон бага молекулт гепариныг өндөр тунгаар хэрэглэсний дараа эмчлүүлэгчийн зовиур намдаж толгойн өвдөлт багасаж, орчны харьцаа болон өөртөө үйлчлэх чадамж нэмэгдсэн. Төлөвлөгөөний дагуу aPTT секунд уртсаж эмчилгээнд өндөр үр дүн гарсан. Цаашид антикогулянт эмчилгээ Ксарелто 20мг уух эмчилгээ рүү шилжүүлсэн. Эмнэлзүйн тохиолдлын танилцуулга: 37 настай эрэгтэйн толгой гэнэт хүчтэй өвдөж эхэлсэн. Яаралтай тусламжийн тасагт тодосгогчгүй СТ хийлгээд гэрээр эмийн эмчилгээ хийлгэсэн боловч 16 хоногийн турш өвдөлт улам нэмэгдсэн. Үзлэгээр хэвтэх, хөдлөхөд хүчтэй болдог толгой өвдөлт, дотор муухайралт, шилэн хүзүү хөшилт, хөнгөн дизартри, тэнцвэр алдагдал илэрсэн (GCS 15, NIHSS 3). Тархины MR венографиар дээд саггитал синусын тромбоз оношлогдсон. Дүгнэлт: Дархан уул аймагт тархины вен синусын тромбоз анх удаа оношлогдсон учир цаашид дахин тохиолдож болзошгүйг харуулж байна. Толгой өвдөх нь түгээмэл илэрдэг шинж тэмдэг учир өвдөлтийн хүч, байрлал, бодит үзлэгт тулгуурлан ялган оношлох нь нэн чухал. Энэхүү тохиолдол нь MRI венаграфи шинжилгээнд тулгуурлан эрт илрүүлж, зохих эмчилгээг цаг алдалгүй хийсэн нь Тархины саггитал синус дах бүлэнг уусгаж цаашдын гарч болох хүндрэл, хөдөлмөрийн чадвар алдагдалтаас урьдчилан сэргийлж чадсан.АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Б.Ариунжаргал
Татсан тоо
Нийтлэгдсэн
2026-10-30
Дугаар
Салбар хэсэг
Эмнэл зүйн тохиолдол
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
